Айдас

538 34 2
                                    

Цонх налан бодолдоо дарагдан суух намайг хаалга савагдах чимээ цочоож орхих нь тэр.

Тэхён өрөөнд орж ирээд хаалгаа удаанаар хаагаад "Чи надтай ингэж харьцсан анхны охин гэдгээ мэдэх үү? Би чамайг маш удаан хүлээлээ. Эсвэл аавынхаа шийтгэлд дуртай байдаг хэрэг үү?" гэж ууртай мэт боловч ёжлох аяс сонсогдоно.

Би "Би очсон. Гэхдээ чамд миний хэрэг байгаагүй болохоор буцсан" гэхэд тэр нааш ирэхдээ инээж миний өмнө тулж ирэхдээ буцаад төв царай гаргаад "Хэн батлах юм? Чамайг ирсэн гэдгийг. Би хэн нэгэн надад худал ярихад дургүй. Ялангуяа миний нандигнан хайрладаг тоглоом минь надаас холдох гэж худал хэлэхэд дургүй" гээд намайг алгадах нь тэр. Толгой эргэн хацар халуу дүүгэж, хорсоно.

Түүн рүү хацраа барин харахад тэр "Би одоо ч чиний тэр залуудаа яаж сээтэгнэж байсныг санаж байна. Намайг байхгүйд чи хэн нэгний өвөрт ордог биз? Тиймүү?!!"
Түүний хоолой өндөрсөж түүний аав ээж орж ирээд "Тэхён! Юу болж байгаа чинь энэ юм?" хэмээн түүний аав уурлаж ээж нь над дээр ирэн "Зүгээр үү? Тэр чамд ямар нэг зүйл хийгээгүй биз?" гэхэд нь

Би "Зүгээр дээ. Би зүгээр" гэв.

Т.аав "Та хоёр хоёул доош буугаад ир!" гэж хэлээд тэд гарч явлаа.

Тэхён над руу ууртай гэгч нь хараад амандаа үглээд өрөөнөөс гарав. Гэсэн ч би түүний хэлснийг сонссон юм. Нулимс хэдий урсаж байсан ч гараараа шувтраад өрөөнөөсөө гарлаа.

Т.аав "Юу болсон юм? Тэхён"

Тэхён "Бид гэрлэх нь тодорхой болсон болохоор түүнд өөрийн зан чанараа мэдүүлсэн. Тэгээд л болоо"

Т.ээж "Гэхдээ хүү минь, чи бидэнд амласан. Бид чиний энэ садист занг засахын тулд хэр их хичээсэн билээ. Чи ч гэсэн зовсон шүү дээ. Бүү сэдрээ"

Тэхён "Ээж минь, өвчин минь сэдрээгүй. Би тэгээд ч түүнийг гэмтээж байгаагүй. Тийм биз Жиюү?"
Тэр сүүлийн өгүүлбэрээ жуумалзан хэлж, нүд нь 'үнэнийг хэлвэл юу хүлээж байгааг мэднэ биз' гэж буй мэт харна.

"Т.тийм ээ. Тэр н.надад хүрч байгаагүй" гэх үг хоолой зуурсаар гарлаа.

Т.аав "Тэхёнаа, хэрэв чи ахиад гэрлэхээсээ өмнө түүнд гар хүрч эсвэл айлгавал.....

Тэхён "Яана гэж? Тэр эндээс явна гэж үү? Сайн л биз" гэж аавынхаа үгийг таслан хэлэхэд аав нь "Чамд сайн зүйл болохгүй л болов уу. Одоо унтацгаа" хэмээн хэлээд бослоо. Ээж нь мөн босон тэд шатаар өгсөн өрөөндөө оров.

Тэхён нааш ойртон би ч түүнийг ойртох тусам хойшилж байлаа.

Би хананд тулж тэр гараараа хананд тулаад ойртон "Сээтэгнүүр ***ан минь, жаргал чинь удаан чамтай байхгүй л болов уу. Өнөөдөр чи азтай байлаа. Юу гээч би эцэг эхдээ цус үзүүлэх ялангуяа өөрийн садист зангаа үзүүлэх дургүй л дээ. Гэхдээ энэ байдлаараа тун удахгүй тэд их цус үзэх бололтой. Бас чиний энэ хөөрхөн царай тэдний өмнө цус нулимсанд будагдан хэвтэх буй. Удаан амьдрахыг хүсэж байвал миний томоотой охин бай!" хэмээгээд надаас холдон шатаар дээш гарлаа.

Зүрх минь хурдтай цохилж гар бие минь чичирч байна. Тэр садист гэдгээ яагаад эрт хэлээгүй юм бол? Би садист хүнээс айдаг. Тэд чинь яг л галзуу мэт цус харах болон тамлах дуртай. Бас маш хорон үгтэй.

Ядаж байхад ангийн зугаалгын үеэр Жонгүгтэй сээтгэнээд бараг тийм зүйл хийх шахсан. Гэхдээ тэр миний буруу байгаагүй. Тэр уусан эмнээс л болсон байх. Би маргааш яаж сургууль дээр очно оо?! Жонгүгтэй битгий л таараасай. Ичиж үхмээр юм.

Өнөөдөр ер нь энд буйдан дээр унтсан нь дээр байх. 

Буйдан дээр хэвтээд нүдээ анилаа.

Шөнө дунд Тэхёны гар дээр цусандаа будагдсан өөрийгөө хараад цочин сэрэхэд Тэхён миний дэргэд зогсож байх нь тэр. Тэр намайг цоо ширтэх нь намайг зүүд бодит байдлыг ялгаж чадахгүй болгож байна.  Айдастай нүдээр түүнд хандан "Чи намайг алахгүй биз дээ? Гуйя, намайг битгий алаач" гэж хэлэхэд нулимс цийлэгнээд эхэллээ.

Тэхён нааш ойртоод "Тэр чамаас л шалтгаална даа, babygirl." гээд намайг гар дээрээ өргөөд шатаар өгссөөр өрөөндөө орж ирэв. Тэр орон дээр хэвтүүлээд "Одоо унт даа" хэмээгээд хажууд хэвтэн нүдээ анилаа.

You Are MineTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon