Гомдол

867 43 0
                                    

"Ааваа! Та ядаж надтай ярилцаж болсонгүй юу?!"

"Чиний үгийг сонсох шаардлага надад байхгүй. Чи миний үгээр байх ёстой" гэж хэлээд өрөөндөө ороход түүнийг харж зогсох би тэсэлгүй нулимс унаган зогсоход ээж минь намайг тэврээд "Энэ гэрт эцгийн чинь үг бол зарлиг. Эсэргүүцэх эрх чамд үгүй. Охин минь сайн сонс

Хазгай газар ургадаг ину
Хайлаас модны жам юм
Харийн газар очдог ину
Бүсгүй хүний заяа юм гэдэг

Эцэг чинь чиний ирээдүйг бодож үүнийг шийдсэн биз." гэхэд түүнд хандаж "Харин ч өөрийн ажлын төлөө намайг золиос болгосон биз" гэлээ.

Ээж "Хувцсаа бэлд! Түүний туслах чамайг ирж авна" гэж хэлээд аавын хойноос өрөө рүүгээ орлоо.

Аав минь томоохон түнштэйгээ холбогдож компаниа илүү өргөжүүлэхийн тулд намайг түүний хүүтэй хүчээр гэрлүүлж байгаа юм. Би ахлах сургуулиа ч төгсөөгүй байна. Тэгтэл тэр хүү нь надаас 3 ах гэнэ лээ. Би найз залуудаа юу гэж тайлбарлах ёстой вэ? Би аавыгаа үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна.

Өөрийн нандин гэсэн бүгдийг нулимстайгаа холин баглаж дуусахад хаалганы хонх дуугарч өнөөх хадам болох хүний туслах гэх хүн ирж намайг авч явлаа.

Машинд нь суун гадаахыг харахад өнгөө алдсан мэт гунигтай санагдана. Яг л миний сэтгэл шиг харанхуй бөгөөд аниргүй.

Явах замд айхын дээдээр айж бодолдоо юмсыг ургуулж бодсоор машин зогсож "Буугаарай" гэх дуунаар бодлоосоо салав. Машинаас буун туслах эрийг дагаж харш гэмээр тансаг байшин руу ороход үйлчлэгч нар нь биднийг угтан авлаа.

Цаанаас 40 дөхөж буй гэмээр эрэгтэй эмэгтэй хүмүүс ирэхэд хувцаслалтаас нь харахад хадам эцэг эх минь болох хүмүүс гэдгийг мэдэв. Чамин бөгөөд эрхэмсэг тэд намайг хараад "Үзэсгэлэнтэй бүсгүй байна" гэхэд нь талархаж тэд туслахдаа миний ачааг өрөөнд оруулахыг даалгаад өөрсдөө намайг дагуулж зочны өрөөнд орж ирлээ. Зочны өрөөнд миний үеийн нэг залуу сууж байх нь тэр.

Тэд намайг тухтай байхыг хүсээд "Та хоёрын байдал ямар байгааг ойлгож байна. Гэхдээ хэдийн шийдэгдсэн асуудал тул эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг хүсье. Бид та хоёрт танилцаж дотносох хугацаа өгнө. Хугацаа дуусахад бид та хоёрын хуримыг хийнэ" гэхэд нь би ууж буй цайндаа багахан хахаж хоолойгоо засаад цааш юу ярихыг нь сонсов.


"Хүү минь? Чи өөрийгөө танилцуулахгүй байсаар байх юм уу?" гэхэд дуугүйхэн намайг ажиж байсан тэр ам нээж "Тэхён" хэмээгээд босч зочны өрөөнөөс гарах нь тэр.

"Түүнийг ойлгоорой. Та хоёрыг удахгүй дотно болно хэмээн найдаж байна. Одоо орой болж, эртхэн унтаж амар даа. Бид чиний хичээл номыг тасалдуулахгүй болохоор энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Энэ жил төгсөнө биз дээ? Хичээгээрэй" гээд босч би ч мөн босоод өөрийнхөө өрөөг хаана байдгийг асуугаад дээш гарлаа.

Өрөөндөө орж ирэхэд Тэхён орон дээр утсаа харан хэвтэж байх ба тэд аль хэдийнээ биднийг нэг өрөөнд оруулчихаж. Хугацаа өгнө гэсэн байж!?.. Одоогоор би ч бас уйлчих гээд бас сандрал айдас уур гээд бүх л мэдрэмжүүд холилдож мэдрэгдэж байсан учир түүнтэй ярилцах хүсэл байсангүй.

Миний эд зүйлсийг аль хэдийн гаргачихаж. Нүүрээ цэвэрлээд угаалгын өрөөнд нь хувцсаа сольж гараад шуудхан түүнтэй нэг оронд орох сэтгэл санааны бэлтгэлгүй байсан болохоор "Хөөе, энд ахиад хөнжил байхгүй юу?"

Тэр "Яасан?"

Би "Шууд чамтай нэг оронд орох надад эвгүй байгаа болохоор ядаж тусдаа хөнжилд унтсан нь дээр байх гэж л"

Тэр "Угаасаа бид гэрлэх гэж байгаа. Хэзээ нэгэн цагт нэг хөнжилд унтах л болно"

Би "Гэхдээ л...."

Тэр "Би чамайг яах ч үгүй болохоор дуугүй унт!"

Би "Юундаа надад уурлаад байгаа юм? Би ч гэсэн дургүй л байна даг" гэж амандаа үглээд маргааш орох хичээлээ цүнхлээд сэрүүлгээ тавиад Тэхёноос аль болох зайтай орны буланд хэвтээд хөнжлөө нөмрөн нүдээ анилаа. Харин тэр гэрлээ унтраагаад орны нөгөө булан руу шахан хэвтэв.

Энэ нөхцөлд нойр хүрэхгүй нь. Хэдэн цагийн турш бодол болж тэрхэн жижиг зайнд хөрвөөж байхад тэр бүр хурхираад унтаж байх шив.

Санаа алдаад тааз ширтэн хэвтвэл тэр намайг тэврээд авах нь тэр. Би түүн рүү харахад унтаж байх ба тэврэх гарыг нь өөрөөсөө холдуулаад амандаа "Яах ч үгүй гэчихээд" гэхэд тэр зүүдэлж байгаа бололтой амандаа хэн нэгний нэрийг дуудна.

Муухай юм. Гомдолтой байна. Би хайртай хүндээ юу гэх вэ?

You Are MineDonde viven las historias. Descúbrelo ahora