Хайрт минь ??
Өнөөдөр миний хуримын өдөр хонгор минь. Хөөрхөн хүүгийнхээ аав, хайртай нэгэнтэйгээ амьдралаа холбох жаргалтай өдөр минь тохиож байна. Чамайгаа санаж байна. Ганцхан энэ л удаа хуучны өдрүүдээ дурсан уйлхыг минь зөвшөөрөөрэй.
Бид анх уулзсанаас хойш аль хэдийн 12 жил өнгөрчээ. Анх учрахад бид ахлах сургуулиа төгсөөд амьдрал гэдэг их далайд хөл тавих гэж байсан шүү дээ. Бидний учрал догдлолхыг байсан болов уу ? Эсвэл зүгээр л сэтгэлийн хөөрөл байсан биш байгаадаа. Миний бичиж буй энэ захиа хэзээ чиний минь гарт очихыг мэдэхгүй нь. Хэрвээ үнэхээр чамд дээр минь очвол чи яах бол баярлах болов уу эсвэл үзэн ядан урах болов уу ??
Чинийхээ урдаас нүдрүү чинь хараад бүхныг хэлэх зориг зүрх надад алга даа. Хэтэрхий арчаагүй би хэлж чадахгүй болхоор бичиж байна. Хэрвээ зориг надад байсан бол....
Бүхнийг бичих болхоор уншиж өгөөрэй хайрт минь ??
YOU ARE READING
Чамайг хайрласан хугацаа
RomanceБидний эхлэл төгсгөл адилхан байж тийм үү ?? Миний өрөвдөлтэй нэг талын хайр минь. Чамайг галзууртлаа хайрлаж, нуран унтлаа шархалсан жилүүдыг үзэн ядаж байна........