Бид үргэлж хамт байх болсон. Ажлаас тарах бүрд минь чи гэрт минь хүргэж ядарсан биеийг минь барьж өгдөг байж билээ. Чамайг надад хүрэх бүрт хэдэн зуун вольт тогонд зохиулж буй мэт мэдрэмж төрдөг байсан. Амралтын өдөр минь бид манай жижиг гэрт өдрийг өнгөрөөдөг байсан. Чи хэзээ ч миний амтгүй хоолыг голж байгаагүй харин ч амтархан иддэг байж билээ.
Тэр л жижигхэн гэрт бидний хамгийн жаргалтай цаг хугацаа өнгөрдөг байж дээ.
Бид хамт байгаад 3 жил болход чи минь найз охиноо надтай танилцуулсан шүү дээ. Санаж байна уу ?? Чиний анхны найз охин бас анхны хайр чинь тэр байсан шүү дээ. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас хоол хийхдээ ч сайн байсан. Гэхдээ чи надад найз охинтой болсноо эрт хэлэх байсан юм.
Намайг чамайг хайрлаж эхлэхээс өмнө бяцхан зүрх минь чамруу тэмүүлэхээс өмнө.
YOU ARE READING
Чамайг хайрласан хугацаа
RomanceБидний эхлэл төгсгөл адилхан байж тийм үү ?? Миний өрөвдөлтэй нэг талын хайр минь. Чамайг галзууртлаа хайрлаж, нуран унтлаа шархалсан жилүүдыг үзэн ядаж байна........