🃏1🃏

8 0 0
                                    

Ахлах сургуулиа төгсөөд миний гаргасан шийдвэр минь намайг чамруу хөтөлсөн байх. Төгсөөд хотоос хол газраас өөрийн шинэ амьдралыг эхлүүлхээр шийдэн өөрийн гэх зүйлсээ баглан гэрээсээ гарж билээ. Тэгж л би чамруу бага багаар алхам алхамаар дөхсөн юм даа. Эхэндээ бүх зүйл хэцүү байсан сан. Хоол гэдэг зүйлыг төрсөн цагаасаа хойш анх удаа хийсэн ч даан ч амт гэх зүйлгүй зутан идэж билээ.

Харамсаж билээ гэрээсэээ гарсандаа буцахыг хүссэн үедээ чамтай учирсан. Хэцүү үед минь чи яг сахиусан тэнгэр шиг гарж ирсэн хайрт минь. Тэр өдөр анхны цас хаялсан өдөр байсан. Үргэлж л бүтэлгүйтэж байдаг би тэр үед гэртээ харихыг хүсэн автобуснаасаа хоцрон харанхуйд сууж байхад чи ирсэн шүү дээ. Би тэр үед үнэхээр их айсандаг. Харанхуйд хажууд нь үл таних нэгэн ирхэд айхгүй эмэгтэй байна гэж үү.....

Чи надад боловсноор өөрийгөө танилцуулж бас намайг гэрт минь хүргэж өгөх талаар асуусан.

Тэр үед ингэж их өвдхөө мэдсэн бол чамаар  хүргүүлэхгүй байсан юм. Зөвшөөрөөгүй сэн бол түүнийг гэх их далайд унахгүй байсан болов уу ?

Чамайг хайрласан хугацааWhere stories live. Discover now