Гунигтай харцаар ширтээд санаа алдан тэр эргэн харан алхлаа .
Нэг жилийн дурсамжийн дараа нэгнээ мэдэхийг хүссэн их тэмүүллийн дараа бид танихгүй хүмүүс болон хоёр тийш алхлаа .
Хатуу ч болж дээ зүрх сэтгэл минь... Намайг битгий орхиоч гээд уйлан нулимсаа арчуулан энгэрт нь наалдаж байсан охин одоо эргэж харахгүй юм шүү гэж дахин дахин өөртөө хэлэн хурдан хурдан алхсаар цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар гарав.
Энэ цэцэрлэгт анх тэд танилцаж , хоолны саванд хоол бэлдэж ирээд нэгэндээ амсуулж , сарны гэрэлд бүжиглэж байж билээ . Олон өдөр олон шөнө тэд хамтдаа энд оршиж байсан.
Нар жаргаж байна . Цэцэрлэгт суугаад жаргахын харж гараараа нүдээ халхлан мөрөөдлөө ярьж байсан бид бид байхаа болив.
Нар жаргаж байна. Чиний зүг жаргах нарыг би харж байна . Дахин тэр гэрэл гэгээнд дулаацахгүй. Харанхуй нөмрөнө. Хэн хэн нь сэтгэлдээ даарах ч тэд дахин дулаацахыг хүсэхгүй.
Намрын жихүүн орой гарнаас нь атгаад хацар дээр үнсээд орхихгүй гэж амалсан .
Гэхдээ энэ амлалт хоосон байв. Солонго шиг татаж байсан түүний сэтгэлд хүрэх гэж оролдоход зэрэглээ гэдгийг мэдсэн ч би хүлээсэн .
Гэвч тэнгэр хэзээ ч цэлмэхээргүй үүрдийн бороог түүний сэтгэлд авчрав.
"Тэр миний Амирлан бас хэзээ ч ирээгүй амгалан байж...."
Үзэсгэлэнтэй гэж инээмсэглэн чихэнд минь шивнэхэд хэзээ ч өөрийгөө хайрлуулах эрхгүй онцгой нэгэн биш гэж бодож байсан цоожыг тайлаад хамгийн үзэсгэлэнтэй өөрийнхөөрөө байх боломжийг өгсөн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам шаналж эхлэв.
Байнга үзэсгэлэнтэй байх хэцүү ажээ. Түүний уруул сайхан үг хэлдэг шигээ нүд нь ч сайханлуу тэмүүлнэ .
Харин нэг нэгнээ таних тусам муу талууд гарч ирэхэд үнэн үнэн биш болох аж.
Удах тусам түүний хэлдэг магтаалд өөрийгөө нийцүүлэх гэж ядарч байлаа. Хөөрхөн харагдах гэж, турах гэж, аядуу зөөлөн ааштай байх гэж цөхөрч байв.
Эмэгтэй хүн үргэлж хувьсаж өөрчилөгдөж ганцаараа үлдэхээс айхгүй байх зоригтой байхыг надад тэр ойлгуулсан юм.
Эс тэгвээс хүн таниад ирэхээр үнэрлэж амжаагүй өөр цэцэглүү шунана.
...Надаас өөр цэцэг үнэрлэсэн түүнээс цэцэг биш хүн үнэртэнэ ...
Өөр хүнд хайртай гэсэн уруулаараа намайг үнсэж өөр нэгнийг тэвэрсэн гараараа намайг хөтөлж байлаа.
Даанч их хайртай байж дээ одоо бодоход гэж санаа алдаад цэцэрлэгийн хаалганы гадаа сүүлийн тамхиа асаалаа .
Таталгүй цогийг удаан ажиглаад бид тамхи шиг байж дээ.
Хурдан дүрэлзсэн гэхдээ хэн хэндээ хортой харилцаа байж .
Одоо ч цээжинд гомдол хуримтлагдана
. Яаж гараа гарган бичсэн захидалыг хаана ч юм тавьж орхиод мартаж , өглөө эртлэн босч бэлдсэн хоолыг өөр хүнтэй халбагадан идэж байсан байна .
Тэгээд би өөрийгөө зүхэв. Хамгийн тэнэг нь би түүнийг уучилж билээ.
Алдаагаа засна гээд эргэж ирсэн болохоор даанч их хайртай байж дээ.
Тамхи ч дуусах дөхнө. Гэвч нүдэнд дурсамжууд хөвөрсөөр ... Хүчлэн байж жаргалтай дурсамжууд тоглуулав тархиндаа.
Бид хамтдаа хичээлээ бэлдэж , сэлж , төгөлдөр хуур тоголж , зураг зурж, галлериа үзэж , тоглолт үзэн, хамт ууж , хамт мансуурч, тамхилаж , дуулж , хамт ажиллаж , зураг авалтанд орж , үнэтэй газруудад ч хамгийн хямд газарт ч инээлдэн орж , хүссэнээ өмсөн бусдын харцыг татан гудамжаар алхалдаж , төв замаар шил шил пиав барин уун ярилцаж , түүний нүүрийг будаад төрсөн өдрийн тэмдэглэн , буудлын өрөөнд хамгийг янагаар үнсэж байж билээ ...
гэвч дахин гомдол
Миний хувьд гаргаж болох бүхий л зүйлс харин түүний хувьд түрхэн зуурын догдлол байж дээ гэж бодсон ч түрүүний гунигтай харц сэтгэлд үлдэв.
Юу ч хийсэн намайг орхихгүй гэж бодож байсан юм болов уу эсхүл алдах мөчид тэр итгэж ядав уу ?
Хэн нэгэнд дурлаад түүнээс би явсангүй харин юу ч хийгээд юу ч өөрчилөгдөхгүй гэдгийг ойлгоод бууж өглөө .
Надгүйгээр илүү дээр байх болно гээд орхиж байгаа нь хулчгар зан уу эсхүл нөгөө хүнээ бодсон асар их хайр уу
Аль ч байсан би түүндээ хайртай байлаа.
Бидний оршиж байсан цэцэрлэгийн хаалгаар гарах хүртлээ түүнтэй хамт оршихуйг төсөөлдөг байлаа
Тамхи ч дуусав. Гомдол ч дуусав. Хайрлах бас санасан сэтгэл замхрах шиг... тэр хүн ч бас танихгүй нэгэн болон сэтгэлд минь үлдлээ.
![](https://img.wattpad.com/cover/246672651-288-k481218.jpg)
YOU ARE READING
Lacuna
RomanceАмирлахуй Амьдрахуй Юм бүхэнд эхлэл байх албагүй Зүүд эсхүл амьдрал гэдгийг ч үл мэднэ Төгсөх бус үргэлжлэл Гэвч түнэр харанхуйд "бид" бид хэвээр үлдэх болов уу