5. Хогийн ургамал

505 78 5
                                    

Тэнгэр тэтгэгч хааны хорин зургаа дахь жил, өвлийн адаг сарын шинийн нэгэн:

Өнөөдөр Ван Ибо бид хоёр ураг барилдах болно. Тэр өдрөөс хойш өдийг хүртэл бид гурван санаа олсон боловч тэдгээр санаанууд бүгд бүтэлгүйтсэн. Тиймээс л би одоо энд модон хүүхэлдэй шиг зогсоод чимээгүй л шивэгчдээр улаан өнгийн тэрлэг өмсүүлж, асар хүнд гоёл зүүлгүүлж, нүүрээ гивлүүрээр халхлуулж байна.

Өвөл хирнээ яасан халуун байна вэ? Яг л дүрэлзэн асаж буй гал дунд өөрөө яваад орчихсон мэт мэдрэгдэж байна, үнэхээр халуун юмаа. Гэхдээ одоо чинь өвлийн адаг сар шүү дээ. 

Би "Күй Ар, би халууцаад байна. Хүйтэн цай аваад ирээч." гэлээ.

Күй Ар "Гүнжээ бишээ авхай одоо өвөл болж байхад та яахаараа халууцдаг билээ? Бас манай ордон улаан нүүрс авалгүй удсан тул энд тэсгэм хүйтэн байна шүү дээ."

Би биеэсээ зогсолтгүй урсах хөлсөө даавуун алчуураар арчаад "Гэсэн ч их халуун байна." гэж хэлэв.

Күй Ар миний толгойд хүрснээ "Авхай та халуурч байна. Гэхдээ яагаад халууцдаг билээ? Халуурах үед даардаггүй бус уу? Өмнөх удаа та халуурах үедээ даарч байна гээд гурван хөнжил давхарлаж нөмөрсөн шүү дээ." хэмээлээ.

Би "За яахав, чи гоёлыг минь зүүж болсон бол хааны ордон руу явцгаая." гэв.

-----------------------------------------------------------

Ордонд очиход үнэхээр гял цал болсон байлаа. Энд тэндгүй улаан даавуу намиран харагдана. Өргөөнд очиход хаан аав болон их хатан нар өргөөний голд суусан байв. Удалгүй Ван Ибо өргөөнд орж ирлээ.

Нэг хүн чангаар "Тэнгэр газартаа мөргөөрэй, сөгдөөрэй, дахин мөргөөрэй, гурав дахиа мөргөөрэй. Эцэг эхдээ мөргөөрэй, сөгдөөрэй, дахин мөргөөрэй, гурав дахиа мөргөөрэй. Бие биедээ мөргөөрэй, сөгдөөрэй, дахин мөргөөрэй, гурав дахиа мөргөөрэй." гэж орилов. Ван Ибо бид хоёр энэ бүрийд нь хэлсэн ёсоор нь болж мөргөж байлаа.

Хаан "Одоо босоцгоо доо." хэмээв.

Ван Ибо, Би "Хаан эзэнд талархлаа." гэж хэлцгээлээ.

Хаан "Та хоёр маргааш хамтдаа Чусон руу явна шүү. Одоо харин өргөө рүүгээ явцгаа."

Би "Ойлголоо, бид ингээд явъя даа." гэж хэлээд Ван Иботой хамт Юй өргөө рүү явцгаав. Юй өргөөнд өмнөх Heshuo гүнж Huaike амьдарч байсан бөгөөд тэр ч мөн хүнтэй гэрлээд энэ өргөөнөөсөө явсан. Өргөөнд ороход ширээн дээр дүүрэн хоол өрсөн байлаа. Эдгээр хоолнууд үнэхээр үнэтэй тансаг хоолнууд боловч тэднийг идэх хүсэл үнэхээр төрсөнгүй.

Би "Чи ганцаараа энэ хоолнуудыг идчих, би өлсөхгүй байна." гэж хэлээд орон дээр очин суулаа.

Ван Ибо "Ойлголоо, угаасаа чамтай хамт хоол идэхийг хүсэхгүй байсан юм." гэж хэлэв. Муу өмхий хогийн ургамал чинь сая юу гэсэн бэ?!

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 8 vote, 1 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now