Бидний хамт байхыг хараад тэд гайхан, хэлдэг байсан.
"Яаж өөрөөсөө тэс өөр нэгэнтэй учирдаг байна аа?" гэж.
Би ч бас гайхдаг. Гэхдээ.. бид үргэлж хамт байвал бие биедээ татагдана гэдгийг мэдэж байсан.
✿
Хичээл орох хонх дуугарахад хэдхэн минут үлдсэн байх бөгөөд ангийн бараг бүх сурагчид хэдийн цугларсан байлаа. Удалгүй хонх ч дуугарч, ангийн багш Ан Мёндэ орж ирэн самбарын өмнө зогсоод үг хэлж амжаагүй байтал ангийн хаалга хүчтэй нээгдэв. Бүгд гайхан үүд рүү харахад, гүйсэн бололтой байдгаараа амьсгаадчихсан хөвгүүн доош харан амьсгаагаа дарж ядан зогсох аж.
Цэнхэр өнгийн үстэй, цамц нь задгай, чихээ хэд хэд цоолоод ээмэг зүүчихсэн, нэлээн бүтэхгүй байрын төрхтэй хөвгүүн.
- Чуи Ёнжүн. Дахиад л уу?
Ан багш үүдэнд зогсох сурагч руу харан хэлэхэд тэрээр өндийснөө инээмсэглээд "тиймээ дахиад л" гэлээ.
- Ядаж хичээлийн анхны өдөр хоцрохгүй байж болохгүй юу? Өмнө жилжингээ хоцорсон байхаа? Бас наад үс, чих, хувцас чинь энэ жил ч бас өөрчлөгдөхгүй юу? Чи үнэхээр үг авахгүй юмаа..
Ан багш их л залхсан байдалтай хэлэхэд Ёнжүн багшийнхаа өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэчхээд суудал руугаа явж эхлэв.
Ёнжүн хэзээ ч сургуулийн дүрэм баримталж үзээгүй бөгөөд сургуулийн дүрэмд харш буюу бусад сургуулийнхантай зодоон хийх, ээмэг зүүх, үсээ будах зэргийг ямар ч айдасгүй хийдэг тэрээр яалт ч үгүй багш нарын толгойны өвчин ажээ. Өмнө жил найрал дууны үеэр дүрэмт хувцсаа бүрэн дүүрэн өмссөн нь түүний дунд ангиасаа хойш дүрэмт хувцсаа бүрэн өмссөн ганц удаа байсан юм.
Тэр ийм байдлаасаа болж сургуулийн захиргаанаас болон сурагчдын зөвлөлөөс үргэлж шийтгэл авдаг ч одоохондоо арай ч хөөгдөх дээрээ тулчхаагүй байгаа билээ.
YOU ARE READING
blue orangeade | yeonbin
Fanfiction❝Чи улаан сарнай бас цэнхэр далайд дуртай. Харин би хөх ягаанд❞ Сургуулийн шилдэг сурагч, хатуу чанга зан араншинтай Чуи Сүбин болон үргэлж хэрэг төвөг тарьж явдаг, сургуулийн ганц асуудал үүсгэгч Чуи Ёнжүн. Тэд яг л соронзны эсрэг туйлууд шиг. Сор...