БНСУ
1987он Гал туулай жил 8дугаар сарЭнэ үед хэдий хаант засаглалыг халаад 30 гаруй жилийг өнгөрөөсөн ч үймээн самуун хараахан намжаагүй тогтвортой ажиллаж амьдрахад хүндхэн байлаа.
Бүх зүйлсийг цэргийн хүчээр барьж,ард иргэдийг хэлмэгдүүлэн буудан хороож татварыг их хэмжээгээр иргэдээс салган авах гэх мэт зүй бус үйлдэл их гарч байсан юм.
Энээхэн үед хаант засаглалыг халсан ч өмнөх хаан хэсэг бүлэг сайд ,ноёдуудтай цэрэг армийн хүчийг барин ажиллах бөгөөд иргэдээс авсан татварыг өөрт завшин амьдарч байсан юм тоолж баршгүй түм бум мөнгөн эдлэлийг өөрийн амьдрах умгар байшингийн доошхон асар том нүх ухан хайрцаг ,хайрцгаар нь хийн булсан юм.
Хэдий тэрээр баян тансаг орд харшид амьдардаггүй ч дуусашгүй их хөрөнгөтэй гэх цуу яриа ардын дунд гарав энэ бүх цуу үг цэргийн ноён Вангийн чихэнд хүрснээр тэр их хөрөнгөнд шунан авах аргаа сүвэгчлэн нөлөө бүхий эрхмүүдийг өөрт урвуулан эд хөрөнгөний талаар шивэр авир хийх цуу яриаг тэдний чихэнд хүргэв бүгд л тодорхой хэмжээгээр энэ цуу үгийг дуулсан байх бөгөөд адил санал дэвшүүлэн өөрсдийн хаана байгааг нь ч мэдэхгүй эрдэнэсийн эрэлд гарцгаав.
_________________________
Хаан асан Ким ноёны гэрКим ноён"Жунин нааш ир"гэж чанга дуугаар хэлэхэд түүний хүү болох залуу эр ирэн эцгийнхээ урдхан талд зогсов.
Жунин"Хэлэх зүйл гараа юу? эрхмээ"
Ким ноён"Ийшээ суу"гэхэд эцгийнхээ хэлснээр түүний өөдөөс харан суув.
Ким ноён"Саяхнаас гарсан цуу үгийг сонссон байх түүний талаар чухал захих үгс байна"
Жунин"Заа"
Ким ноён"Энэ гэрийн булан тохой бүрт байх үнэ бүхий зүйлсийг хаана нуусныг чи мэднэ тэдгээрийг шиншлэн хайх нохойнууд их болсон удирдах албаны ноёд ч бас ойрын үед хар авч шийдвэрүүдэд үг бүрийг эсэргүүцэн зогсох боллоо харин чи ам хэлээ цэгнэж намайг нүд аних үед тэдгээрийг бага багаар гарган хэрэглээрэй ухаантай ашиглавал хэдэн үеэрээ идээд дуусахгүй их эд бий аавынхаа үгийг марталгүй санаж явах нь зүйтэй."
Жунин"Заа эцэг минь"
Энэ үеэс 4н сар өнгөрөн шинэ жилийг угтах өдөр нэгэнт хаяанд ирэв.
Харин үүний хажуугаар олонч зүйл болж өнгөрлөө.
БНСУ-ыг эзэгнэж байсан нэр нөлөө бүхий хүмүүс шуналын өөдөөс нүд цавчилгүй нэгнийхээ аминд хүрээд байсан юм.
Хэдий эрдэнэсийн эзнийг үгүй хийсэн ч ашиг тус багахан ч болов гарсангүй.
Дараагийн байгаа баттай хэмээн бодсон тэдгээр эрхмүүд хэдийн тэнгэрт заларсан Ким ноёны ганц хүү болох Ким Жуниныг тусгай эрүү шүүлтэд оруулан эд баялгийг нь сураглан асуун үг эс дуугарах түүнд 9н эрүүг хэрэглэн тамлан зовоож байв.
Эцсийн мөч хүртлээ ганц ч үг амнаасаа гаргалгүй байсаар өвдөлтөө даахгүй түүнд хэдийн тэнгэрийн хаяа мэдрэгдэн нүдээ анихад нэг л сонин гэрэл ихтэй газар ирсэн байлаа.
Эргэн тойрныг ажиглан харахад зүүдлээд байна уу? гэлтэй хачин жигтэй зүйлийг олж харав.
Өөрийн нүдэнд итгэлгүй нүдээ анивчаад нээхэд өөрөө тэнд эрлэгийн өөдөөс харан ярилцана.
Өөрийгөө юун талаар ярилцаж байгааг сонсохоор очиход өөрийн ухааныг олов бололтой шийдвэр гарган Эрлэгтэй ярилцав.
Тэр хэлэхдээ"Үх эсвэл надтай хурдхан шиг хамтар чи хүсвэл нарт дээр бурхан шиг амьдар"
Эрлэгийн хэлсэн үгийг сонсон бүхийл амьдарлаа гүйлгэн харав.
Өнгөрснийг харахад онцгой зүйл огтхон ч байхгүй байгаа нь түүний хүслийг нарт руу чиглүүлэх нь тэр, тэр дороо Эрлэгийн үгийг зөвшөөрөн ярихыг нь цааш сонсов.
Эрлэг"Амьдрах хугацаандаа төлөөсөө төлнө юу? вэ?гэвэл хавирган сартай шөнө 18н настай цэвэр ариун охиноор надад тахил өргөх ёстой" гэхэд тэрээр гайхах мөн айх мэдрэмжийг мэдрээд авав.
Гэсэн ч түүнд амьдрах хүсэл айх мэдрэмжээс ч илүү давамгайлж байлаа.
Цэвэр ариун охин гэхийг алмаз гэж нууцаар ярина.
Гэрээг хийж дуусан залуу эрийг эх дэлхийд нь буцаан гэрлүү нь илгээв.
Амь орон харахад эв эрүүл сав саруул өвдсөн хавдсан зүйлгүй ундуй сундуй болж хоцорсон гэртээ байлаа.
Гадагш гаран алхаж байтал хэдэн эмсийн ярих үг түүний чихэнд хүрэв тэд хэлэхдээ шинэ оноо сайхан гаргаснаа хэлэв харин ардаас нь хэлэх үгсдээ нь тунчиг баярласан шинжтэй жуумалзсаар он гарахад улс шинэчлэгдэж өөдгүй муу ноёдыг хорооно гэсэн гэх үгсийг үнэн үгүйг нь ч мэдэлгүй тэд чалчицгааж байв.
Цааш явж байтал ард олон шуугилдсаар цочирдоцгоож үнэн байж,үнэн байж гэсээр амандаа хэлж хоорондоо баяр хөөр болох нь тэр энэ үйл явдалтай зэрэгцэн дайрчих шахан морь унасан залуу түүний хажуугаар давхин өнгөрөв олсноос дүүжилсэн хүмүүсийн толгой сайн ажаад амжвал өөрийг нь алахыг завдаж байсан үгүй ээ алж байсан ,эцгийнх нь хөрөнгөнд шунасан тэдгээр ноёдын тасарсан толгой шороо,цус нөжтэйгөө хутгалдчихсан олсонд холбоотой чирэгдэн алга болов.
Энэ цагаас хойш одоогийн ардчилсан нийгэмт эрх тэгш БНСУ бий болон бүрэлдэж эхлэв.
YOU ARE READING
Crescent Moon
Short StoryIn the dim moonlight, he walks in search of diamonds, searches for the unknown, penetrates secrets, and eventually kills many people. When everything is over, this life will end too. Гол дүр:Kai,Eunbin