Цаг хугацаа гэж үнэхээр хурдан зүйл юм гээч. Саяхан л Лэетэй дурлалт хос мэт аашилж байсан шиг санагдах юм. Гэвч бид тэр өдрөөс хойш харьцахгүй байгаа гэхэд болно.
Гэрт таарахгүйг хичээж өдөр бүхэн Лухантай уулзаж оройтдог болсон. Лэе утасруу минь залгаж, гэрт байхдаа гарнаас минь атгаад гуйх мэт ширтсээр аль хэдийн долоо хоногийг ардаа үджээ. Гэхдээ өөртөө амалсан амлалтнаасаа буцаж өөрийгөө доромжлохыг, намайг гэсэн хүнийг гомдоохыг би хүсэхгүй байна.
Өглөө эртлэн босож шүршүүрт орчхоод гэрээсээ гарлаа. Ойрын өдрүүдэд ажил гээд байх зүйл байхгүй болохоор Луханы ажил дээр очлоо. Эмнэлгийн хурц үнэр муухай санагдах хэдий ч эмчийн хувцас өмссөн найз залуугаа хараад дотор минь тайтгарах шиг боллоо.
"Жина" тэр намайг хараад ийн дуу алдахад би инээмсэглэн ширээнийх нь хажууд очин зогслоо. "Өглөөний мэнд" замдаа авсан бялуугаа ширээн дээр гарган ийн хэлэхэд Лухан зүгээр л инээмсэглэх аж.
Өнгөрсөн хугацаанд олон хоног нойргүй хонон бодсон санаа минь Луханыг ээжтэй танилцуулж хамт амьдрах байсан юм. Тэр гэрт удах тусам Лэеийг гэсэн сэтгэлээ хорих хэцүү болж, гарнаас минь атгах бүрт үнсэх хүсэл төрж байгаадаа дургүй минь хүрч зүгээр л тэр гэрээс зугтах тухай л бодсон юм.
"Өнөөдөр манайд очно гэдгээ мартаагүй биз" Луханы чагнуураар тоглон ийн хэлэхэд тэр урьдын адил тайван харцаар надруу хараад зөөлхөн инээмсэглээд толгой дохив.
"Тэгвэл орой уулзъя Лу. Би ажилруугаа явлаа" би ийн хэлэхэд тэр суудлаасаа босоод уруул дээр минь хөнгөхөн үнсээд эрхий хуруугаараа уруулыг минь илээд "Болгоомжтой яваарай" гэж хэлээд намайг гаргаж өглөө.
Lay's P.O.V
Данснаас нь их хэмжээний мөнгө гарсан нь Лэеийн гайхшралыг төрүүлнэ. Яагаад ийм их мөнгө гарсныг гайхаад туслахаа дуудан дансны хуулга авч ирэхийг тушаачхаад өнгөрсөнд болсон зүйлийн тухай дахиад л бодолд автав.
"Чи миний хүсч байгаа бүхнийг өгнө гэж хэлсэн биздээ. Хүслээ хэл гэсэн. Тэгвэл миний хүсэл намайг хайрла. Намайг хайрладаггүй юмаа гэхэд надад битгий мөнгө өг." Жинагийн уйлагнан хэлсэн үгс Лэеийн зүрх сэтгэлийг самардах мэт тавгүйтүүлж байлаа.
Лэе Жинад хайртай хэдий ч түүний өөрийнх нь зохиосон бантан тэднийг улам холдуулж байгаад уур нь хүрнэ. Бас тэдний дунд ямар ч гэмгүй золиос болоод зовох Солыг бодох тусам толгой нь өвдөж ширээн дээрээ байх бүх зүйлийг хоёр гараараа түлхэн бухимдалаа гаргах аж.

YOU ARE READING
Daddy is coming/ repub
FanfictionGlamour агентлагийн загвар өмсөгч Чүэ Жина. Luxury группийн захирал Жан Ишин. Тэдний хориотой хайр, аюултай харилцаа. Start writing-2020/10/10 End writing- 2021/01/13