Эцэг эхийн минь салалтаас болж дүү бид 2 бараг л тусдаа өссөн юм. Энэ салалт надад тийм ч сүртэй зүйл шиг санагдаагүй. Тэд үргэлж маргалдаж байдаг болохоор энэ нь ч дээр гэж би бодсон. Харин түүний хувьд тийм ч амар байгаагүй. Сэтгэлд нь толбо болчихсон юм. Ээжтэй үлдсэн болохоор ч тэр үү номхон дөлгөөн, дуулгавартай, дотогшоо мөн сул дорой болж өссөн. Миний хувьд өөр байлаа. Би сахилгагүй, цовоо бас нээлттэй болж өссөн. Аав бид 2 таардаг байсан болохоор байх л даа. Гэхдээ ихэр гэдэг учир бид 1 сүнс хуваалцдаг юм.Тиймээс түүнийг гуниглавал би ч бас гуниглачихдаг л даа. Аав бид 2 явдаг өдөр ямар их уйлж байсныг нь санаж байна. Хэзээ ч уулзахгүй юм шиг л аашилж билээ. Тэр нь намайг ч бас уйлуулж орхисон доо.
Өөр өөр зан ааштай ч яг ижил харагддаг бидний түүх ээжийг гадаад явсны дараа эхэлсэн юм.
YOU ARE READING
Swich
FanfictionЧи сайнаа үзэхгүй дээ. Миний дүүг оролдох ямар байдгийг үзүүлээд өгье л дөө.