3.Шинэ эхлэл

156 13 3
                                    


-И Юнсог
-З..за ахаа
-Хэн юм?
-А..айн
-Би хэн чамайг ингэсэн юм гээд асуугаад байна!!! Хараал идсэн ямар новш нь миний дүүг ингэж чаддаг байна аа? Алсан ч багадахаар юм. Муу новшыг---
-Ахаа хэрэггүй ээ
-Яахлаараа хэрэггүй байдаг юм. Хэр удаан ийм байдалд байсан юм чи? Наад хөхрөлтүүд чинь удсан байна. Чи!
-Ахаа би зүгээрээ
-Битгий хуц! Чи миний тал миний тал гэж байна! 

Байшин аниргүйд аажмаар живнэ. 

-Миний дүү шилж
-Гэхдээ
-Болохгүй бол... миний оронд манай сургуульд яв
-Тэгвэл та яах юм бэ?
-Би чиний оронд сургуульд чинь явъя
-Үгүй ээ болохгүй. Тэгвэл тэд таныг намайг гэж бодоод---
-Юунд нь зовсон юм? Би хүчтэй. Тэд нарыг дуусгах хангалттай хүчтэй. Тийм биздээ. Би тэднийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. 
-Гэхдээ ахаа... 
-Зүгээр л маргааш хичээлдээ яв. Харин өөрийгөө танилцуулахдаа Мин Юнги гэхээ мартав аа. Ахдаа итгэж байгаа биздээ
-Итгэж байна л даа. Гэхдээ та аюулд орж магадгүй ш дээ. Пак Жиминий аав нь их баян
-Бидний аавд мөнгө хамаатай гэж үү?
-Гэх-гэхдээ л
-Зүгээр л маргааш эхлэх хичээлээ л бод за юу?
-За

Хэзээ ч догдлож байгаагүй тийм нэг өглөө. Шинэ найзууд шинэ танилуудтай болох тийм нэг өдөр эхлэж байна. Ах эрт сэрсэн бололтой доод давхараас намайг дуудахад хоолны үнэр сэн хийж байгааг анзаарлаа. 

-Согаа~ Сэрсэн үү?
-Сэрсээн
-Нүүрээ угаачих өглөөний цай бэлэн
-За ахаа

-Тийм сайхан байна уу?
-Мхн. Найзтай болно гэхээр л сайхан байна
-Чи Урил ахлах сургуульд найзгүй юм уу?
-...Нөгөө
-Тийм юм уу?
-Мм
-Эртхэн гарахгүй бол хоцроно шүү
-За одоо гарлаа
-Алив

Ах миний шинэ дүрэмт хувцасны цангиаг янзлан, 'Мин Юнги' гэх нэр бичээстэй энгэрийн тэмдэгийг минь тэгшиллээ.  

-Манай Согд энэ хувцас сайхан зохиж байна. Өнөөдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй
-За
-Найзтай болоорой
-Хичээнэ ээ
-Эгдүүтэй хүүхэд шүү
-Ахаа танд үнэхээр зүгээр үү? Одоо ч гэсэн хувцасаа солиод--
-Зүгээр дээ. Хариуг чинь сайхан аваад өгөх болохоор тайван хүлээж бай
-Мм
-Болгоомжтой яваарай
-Явчихаад ирье

Хагас цаг алхаж байн очих энэ сургуульд одооноос би Мин Юнги болон суралцах болно. Нээрээ л жижиг сургууль юм аа. 2 давхар саарал барилга өөр онц зүйлгүй тайван дажгүй шүү.

-Чимээгүй чимээгүй. Өнөөдөр шилжиж ирж байгаа сурагч. Өөрийгөө танилцуул
-С..сайн байцгаана уу? Мин Юнги байна. Одооноос найзууд болно гэж итгэж байна
-Сул байгаа нэг суудалд нь суучих.
-За

Би тэвдэн хаачихаа үл мэдэн байхад хаалган талын эгнээний нэг хүү намайг дуудан ард байх хоосон ширээ рүү заав. 

-А! баярлалаа
-Завсарлагаанаар сайн танилцая. Ямартай ч намайг Ким Намжүүн гэдэг. 
-Танилцсандаа таатай байна

Завсарлагааны хонх дуугаран багш гарахад Ким Намжүүн болон хажууд зэрэгцэн сууж байсан хүү 2 над руу илт анхаарлаа хандуулж байв.

-Чи хаана амьдардаг юм?
-Эхлээд өөрийгөө танилцуулаач 
-Мэдэж байна тэнэгээ чамаар хэлүүлэхгүй. Ким Согжин гэдэг. Тэгээд хаанаас ирсэн юм?
-Сөүлээс
-Воа хотоос ирсэн юм биздээ. Одоо хаана амьдарч байгаа юм?

-3 дугаар гудамжинд
-Хөөх ямар хол юм бэ? Яах гэж нүүсэн юм?
-Жин чи наад хүүхдийн хэл ам сугаллаа. Асуусан асуулт болгонд нь хариулах гээд хэрэггүй дээ. 
-Зүгээрээ. Ахтайгаа хамт амьдрах гээд 
-Ахтай юм уу?
-Мхн 
-Зүгээр гэвэл Жин бид хоёртой хамт түргэн хоолны газар орохгүй биз.
-Дуртай яа! 
-Битгий орил оо Юнги
-Уучлаарай
-Чи яасан эгдүүгэй юм бэ? Тиймээ Намжүүнаа
-Тиймээ эгдүүтэй юм
-Ах маань их хэлдэг л дээ.

Хичээл дусч бид 3 түргэн хоолны газар орохоор гарсан ч хаана сонирхолтой зүйл байна тэр газарт очин саатсаар нар хэвийгээд ирлээ. Харин нэг л мэдэхэд бид Урил ахлах сургуулийн ойролцоо ирчиснийг анзаарсангүй. Хамгийн хачин нь ойрхон байдаг мухар гудамнаас ах маань шороо тоос болсон хувцастай, цүнхээ хааш яаш мөрөн дээрээ тохсоор гараад ирэв. Хамт яваа хоёр маань ч их гайхсан бололтой ах руу бас над руу ээлжлэн ширтэнэ.

-Жүүнаа би давхар хараад байна уу?
-Чи ганцаараа давхар хараагүй байх аа. Яалтчгүй 2 Юнги байна.
-Ахаа та зүгээр үү? Хувцас чинь яасан юм? Зодоон хийсэн юм уу? Хэнтэй? Яагаад?
-Сог тайвшир. Би зүгээрээ. Энэ 2 хэн бэ?
-Манай ангийн хүүхдүүд
-Хээе залуусаа амаа жимий. Бид зүгээр л ихэрүүд
-Аан...
-Чи харин хөөрхөн 2 юм дагуулж байгаан байна даа
-Үгүй ээ ахаа энэ 2 намайг дагуулж байгаа юм. 
-Хмм.. Сайн уу? Би энэ хүүхдийн ах Мин Юнги байна
-Хоёр Мин Юнги юм уу? 

Намжүүн их гайхсан бололтой хөмсгөө тэнийлгэв. Тэр их сонирхон асуух нь ахыг сандаргаж орхив.

-Аа бишээ И Юнсог юм байна

-Яагаад өөр овогтой?

Ах ээрэх төлөвтэй байсан учир би өрсөн Согжины асуултанд хариуллаа.

-Ээж аав маань бага байхад салаад 
-Ммм
-Манайх эндээс ойрхон манайд орох уу?
-Зүгээр дээ Жин бид 2 одоо харих хэрэгтэй
-Болгоомжтой яваарай. Миний дүү хоолоо идсэн үү? 
-Хараахан амжаагүй л байна. Маргааш уулзая Намжүүн Согжин
-За маргааш уулзая
-Баяртай

Бид гэр лүүгээ удаанаар мөн чимээгүй алхана.

-А..ахаа  
-Ммм?
-Та хэнтэй зодолдсон юм бэ?
-Хэдэн тэнэг амьтдыг жаахан сургасан юм. 
-Хэн?
-Чи анхаарах хэрэггүй дээ. Ямар хоол идмээр байна. Би сайхан ааштай байгаа болохоор бүгдийг нь хийж өгье
-Ахын хийсэн хоол л бол бүгд амттай
- Хөөрхөн золиг шүү.

SwichWhere stories live. Discover now