6. Эхний алхам

120 13 2
                                    

-Дуртай газраа суучих

Тийм ч том биш 2 давхар байшин... Гэхдээ орж ирсэн цагаас эхлээд л нэг тийм тэврүүлж буй мэт мэдрэмж өгнө. Жимин ийм дулаахан мэдрэмж ховорхон авдаг учраас шууд л нойр нь хүрч эхэллээ.Үүдээр ороход л шууд нүдэнд тусах улбар өнгийн буйдан өөрийг нь дуудаад байгаа ч юм шиг санагдана. Тэгээд тэр буйдан дээр лаг хийтэл суун шууд л нойрмоглож эхэлнэ. Өнөөдөр болсон бүгдийг мартаад одоо бол зүгээр л энэ диваажин мэт газарт шингэхийг хүснэ.

-Халуун цай уу. 

Түүний мэдэх И Юнсог өөр лүү нь халуун уух юм болон хөнжил бариад ирэх хүн мөн гэжүү?

-Тэгэхээр юу болсныг ярьж дотроо онгойлгомоор байна уу?
- Үгүй ээ. Би зүгээр л унтмаар байна. 
-Тэгвэл миний өрөөнд орох уу? Ор буйдангаас илүү тухтай байна.
-Үгүй ээ. Энд баймаар байна.
-Заза тэгвэл би чамайг хучаад өгье
-... Чи Юнсог биш тийм биздээ.
-...
-Би Юнсогт яаж ханддаг байлаа даа. Гэтэл чи намайг гэртээ авчирч өөрт хамаагүй ч гэсэн сэтгэл санааг минь дэмжих гэж байдаг. Тэр аймхай байсан бол хэзээ ч надад ойртож зүрхлэхгүй. 
-... Гярхай юм аа
- Танилцахад таатай байна Мин Юнги. Намайг Пак чөтгөр Жимин гэдэг. Дүүг чинь удаан зовоосон новш байна.
-...Чамайг анх чөтгөр гэж бодсон нь ч үнэн шүү. Гэхдээ одоо бол чи зүгээр л хүн шиг байна. . . Тэгэхээр ярилцмаар байна уу?
-.........Тийм ээ

Төсөөлөөгүй зүйл нь Юнги Маш сайн сонсогч байлаа. Жимин яриад л яриад л бас уйлна. Харин залуу түүний үг бүрийг анхааралтай сонсох ба нулимс бүрийг нь аргадангуй арчих ч "Битгий уйл" хэмээх үгийг амнаасаа унагахгүй. Дотроо байсан бүгдийг гаргаад хүүгийн нулимс аадар адил асгарч, түүнийг тэврэх нэгний энгэр бороон дуслыг шингээх хөрс адил ширхэг молекул үлдээлгүй өөртөө уусгана.

- Ингэж уйлаагүй олон жил болсон байхдаа
-Амаа тат... Чи яаж мэдэж байгаан?
-Яахав миний цамц хэлж өгч байна л даа.

Юнги түүнд өөрийн энгэрээ 2 гараараа зааж өгөөд нойтон цамцтай байж ядан шууд л тайлаад шидчихэв. 

-Уйлаад ядарсан биз. Унтмаар байвал миний орон дээр унтаж болно шүү. Би усанд орлоо.

Угаалгын өрөө рүү эргэхээсээ өмнө Жиминий толгойг зөөлөн илбээд өөрийн өрөөг зааж өгөв.

Жимин энгийн л нэг өөртэй нь адил өсвөр насны хүүгийн өрөөнд хөл тавиад зүйрлэшгүй их сандрал мөн догдлол мэдэрнэ. Найзуудынхаа цээж нүцгэн байхыг тоолшгүй олон харсан боловч түүний байгаа байдал сэтгэлийг нь нэг л хачин байдлаар гижигдэх шиг. Тэгж их хүн хүрээд байдаггүй толгойд нь хүрсэн нь мөн л хачин гэмээр сайхан санагдсан нь танил биш ажээ. Минут хүрэхгүй хугацааны өмнө болсон явдлыг бодох тусам нүүр лүү нь урсах цусны хэмжээ ихсэх юм. 

Гэхдээ... Түүнд хамаагүй найдаж болохгүй, дүүд нь юу хийснээ бүү март гэж Жимин өөрөө өөртөө хэлнэ. Тэр залуу өөрт нь анх удаа архи ууж байсан үеийг нь санагдуулна. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж сонирхох мөн хэн нэгэнд баригдахаас айх тэр догдлуулам мэдрэмж... 

Түүний зөөлөн үнэрээр дүүрэн энэ орон дээр өөрийн мэт үсрэн хөвсгөр хөнжилд нь живнэ. Хэзээ хамгийн сүүлд ийм таатай мэдрэмж авснаа ч мартаж орхижээ. Цээж нүцгэн сайхан залуугийн тухай төсөөлөн, тэр бодолдоо бараг л живж байтал түүнийг зүүд нойрны хөлөг өөртөө нэгтгэн Жимин татгалзаж чадалгүй уртаас урт аялалд гарлаа.

-Ахаа би ирлээ. 
-Чшш. Хүн унтах байна.
-Хэн? Зочинтой байгаа юм уу? Та найзыгаа авчраа юу? 

Дүүдээ хэлэхийг хүссэнгүй. Түүний харц хэрхэн баяр баяслаас айдас руу шилжихийг харах нь цээжиндээ хутгалуулахаас долоон дор байна гэдгийг тэр мэднэ. Гэхдээ тэр өөрийнхөө нөгөө талаас нууж чадна гэж үү? Нуулаа гээд хэр удаан чадна гэж? Баригдвал өөрийгөө яагаад тэр залууд татагдаад байгаагаа тайлбарлаж чадах болов уу? Үгүй ээ Юнги! Анхаар! Зөвхөн одоо байгаа даа л анхаар. Өөр бусдыг түрхэн хойш тавьцгаая. Буруу гэдгийг мэдэж байгаа ч ганцхан өнөөдөр л ингэчихэе. 

-Анхаарах хэрэггүй дээ. Тэгээд оройг яаж өнгөрүүлэв дээ?
-Ёстой гоё байсан ахаа. Бид 3 уулзаад амттан авч идээд тэгээд телевиз яваад шоугаа үзээд... Өдрийг хэрхэн өнгөрөөснөө ээждээ ярьж буй 6 настан шиг л шулганах дүүгээ хараад түүний нүүрэнд аз жаргал илэрнэ. Ингээд харахаар Юнсог одоо ч жаахнаараа юмаа.   Дүүгийх нь нүд анилдаад яриан дундаа байн байн эвшээнэ. 

-За гүнж минь одоо шүдээ угаагаад унтдаа. Маргааш нэг дэх өдөр болох болохоор эрт унт
-За агаа.

Шатаар өгсөх зуураа олон зүйл бодоно. Хүн сайхан сэтгэлтэй байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ Пак Жиминд яагаад ингэж хандаад байгаагаа ойлгосонгүй. Бүр өөрийгөө ч ойлгохгүй байна. Яг үнэндээ ойлгох юм алга. 

Өрөөнийхөө хаалгыг ширүүхэн татаад орон дээр байх нэгнийг хараад гацаж орхилоо. Тиймшдээ. Энэ залуу миний орон дээр унтаж байгаашдээ. Зөөлнөөр хаалгаа хаагаад алгуурхнаар ор луугаа алхав. Гаднаасаа бол маргах зүйлгүй сахиусан тэнгэр. Гэхдээ яаж ийм хүнээс дүүг нь дээрхлэхэх чөтгөрийн санаа, найзууд нь өөрийг нь хаях вий гэж айгаад уйлах үйлдэл зэрэг зэрэг гардаг байна аа. Хачин нь  түүнийг мэддэг болоод долоо ч хоноогүй байна. Үйл явдал хэтэрхий хурдан өрнөнө.

Орныхоо буланд суугаад энэ тэрийг эргэцүүлэх зуураа өөрийн мэдэлгүй толгой дохин зүүрмэглэнэ. Энэ их бодол дунд төөрөх зуураа хэр их ядарснаа ч мартаж орхиж. Тэгээд Юнги зүгээр л бүхнийг мартаад  Жиминий хажуугаар орон нүдээ анилаа. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 21, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

SwichWhere stories live. Discover now