2. Ээжийн шийдвэр

196 14 0
                                    

Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй нэг мэдэхэд л тэд намайг дээрлэхдэг болчихсон байсан. Завсарлагаанаар 10 вон өгөөд хэдэн мянгын зүйлс захидаг, дутсан зүйл байвал зодож, надтай үг дуургасан нэгэн байвал шууд л дээрлэхнэ. Тиймээс надад найз ч байхгүй. Хамгийн аймар нь юу гээч? Ангийн ихэнх нь намайг зодуулж байгааг хараад баясдаг юм. Бүгд л  "Энэ муу ингэж байхдаа таарна." "Воа ахиад л" "Хөөх хөгжилтэй юм аа" гэж шивнэлддэг. Бүүр ч аймаар нь багш нар мэдчихээд юу ч хэлдэггүй. Үхэе гэж бодсон ч гэр бүлээ бодоод чадахгүй байна. Намайг энэ тамаас аврах хүн байдаг ч болоосой.

-Би ирлээ ээжээ
-Өө миний Юнсог. Оройтож байх чинь
-Н..найзуудтайгаа байсан юм аа

Аах новш гэж ахиад л худлаа хэлчихлээ. Ууг нь хүсээгүй юмсан.

-Тэрийг ээж нь хорихгүй ч ээждээ залгаад хэлчихэж бай. За юу?
-За ээжээ.
-Өө нээрээ ах чинь маргааш ирж хононо гэнэ ээ
-Хөөх нээрээ юу?
-Тэр баярлаж байгааг нь. Эгдүүтэй гэдэг нь. Гараа угаагаад ир. Хоол бэлэн
-За ээжээ

Хэдий ахдаа юу болсныг хэлж чадахгүй ч хараад л тайвширдаг юм. Биений минь тал болохоор цаанаасаа л бид соронз шиг таталцаад байдаг. Их хачин шүү.

Ховорхон тохиох гайхалтай өглөө байна. Өнөөдөр гэрт ах хүлээж байна гэж бодохоор л нүүрнээс минь инээмсэглэл салахгүй нь ээ

-Миний хүү тийм гоё байна уу?
-Аанхаан ахтай хамт унтах болохоор
-Сайн хэрэг. Ээжид нь хэлэх юм байна.
-Юу тэр вэ?

-Би ирлээ танил хоолой гаран би ээжийн үгийг таслаж ах руугаа гүйлээ

-Юнги ахаа
-Аягүү миний жаахан Юнсог ахыгаа тийм их санаа юу?
-Мхн зөндөө санасан.
-Миний 2 хүү нааш ир. Ээжид нь хэлэх зүйл байна.
-За ээжээ 

Бид гал тогооны ширээнд суусны дараа ээж бид хоёрын гараас атгаад бидний дуртай зөөлөн инээмсэглэлийг гаргав.

-Ээж нь Канад явахаар болсон
-Айн!
-Юу? хэзээ?
-Нөгөөдөр 
-Тийм хурдан уу? Ээжээ та яах гэж хол газар явах гээд байгаа юм бэ?
-Ажилаас томилсон юм. Манай компани тэнд салбар нээж байгаа. Харин ээж нь салбарын захирал болон очиж байгаа.

Ааваас салснаас хойш ээж минь намайг хангалуун байлгахын тулд их зүтгэл гарган ажилладаг байлаа. Тэр газартаа 10 гаран жил ажилласан юм чинь тушаал ахих нь мэдээж л дээ. Гэхдээ тэр хол явна гэдэг чинь... Бодох төдийд л нүдэнд нулимс цийлэгнээд ирлээ. Харин ах эхэндээ гайхсан ч одоо тайван байгаа бололтой.

SwichWhere stories live. Discover now