Бэмбэм бол Өмнөд Солонгос улсын алдартай загвар өмсөгчдийн нэг бөгөөд эмэгтэйчүүдийн эрлэг мөн хамтарч ажиллаж байсан залуу стилистүүдтэйгээ явдаг байснаараа алдартай нэгэн. Түүний менежер Югём Бэмбэмийн энэ сул талыг мэдэх учраас агентлагийнхаа захиралд хэлэн нас тогтсон стилист ажилд авсан ч тэр нь 3 жил ажилласны дараа биеийнхээ байдлаас болж ажиллахаа болин агентлагийн захирал Японы алдартай, чадварлаг, хөөрхөн залуу стилист ажилд авахаар болдог. Тэр залуу стилистийг Минатозаки Сана гэдэг. Тэрээр Солонгост ирэн шууд л ажилдаа ороход Бэмбэм юу гэж зүгээр байхав. Сана-г найрах гэж хичээх боловч Сана бол хамтарч ажиллаж байсан модепууддаа нүүр огт өгч байгаагүйгээрээ алдартай ажил хэрэгч, зарчимч хатуу эмэгтэй. Югём Бэмбэм 2 хоёулаа түүний энэ хатуу зарчимч байдалд татагдаж эхэлнэ. Югём Бэмбэм 2 яах бол? Сана хэнийг нь сонгох бол?