17. Төгсгөл

1.2K 171 167
                                    

🌸🌸🌸

Шинэ жилийн хүсэл.

🌸🌸🌸

Намжүүн: "Заа залуусаа хүслээ шивнэж дууссан уу? Дууссан бол гадаа гарч цасаар байлдвал ямар вэ?"

Жимин: "Эй Намжүүнаа тэрнээс өмнө шинэ гүнжүүдийнхээ талаар жоохон ярилцвал яасан юм бэ?"

"Өө нээрээ тийм лдээ. Тухтай танилцаачгүй юм байна."

Сомин: "Аан за бүгдээрээ сайн уу? Миний талаар Жин ах та нарт дуулгасан үгүйг сайн мэдэхгүй юмаа. Намайг И Сомин гэдэг."

Жин: "Тэр миний найз охин"

Сомин: "Ахаа та..."

"Зүгээрдээ энд бидний нас нээх их чухал биш. Эдгээр хүмүүс бол миний сайн найзууд байгаа юм."

Тэхён: "Зүгээрдээ Сомин санаа зоволтгүй. Чи манай найзад хайртай байхад л хангалттай."

Жонгүг: "Удахгүй бөөнөөрөө илүү дотно болох байхаа. Яг манай Нари, Сэй 2 шиг. Аан бас би та нарт өөрийнхөө сайн охиныг танилцуулах гэсэн юм."

Жимин: "Жин та 2 чинь сонирхдог охингүй юм шиг л хоорондоо тэврэлдээд яваад байсан биздээ. Хүн бүр гайхшируулж орхих юмаа."

Жонгүг: "Та нар энийг сонсоод бүр л гайхах байхдаа. Хайрт минь өөрсдийнхөө тухай манай найзуудад яриад өгөөч"

И Сү: "Бүгдээрээ сайн уу? Бүгдэнд нь шинэ оны мэнд. Намайг Хан И Сү гэдэг. Жонгүгтай өдөр бүр автобусанд таардаг байсан. Бараг шахуу 5н сар болсон байх шүү. Тэгээд л би нэг өдөр дугаарыг нь асуучихсан."

Намжүүн: "Чи өөрөө юу?"

"Тиймээ би өөрөө түрүүлж асуусан. Тэрний ачаар өнөөдөр би та нартай танилцаад л сууж байна шүүдээ."

Хусог: "Хөөх зоригтой юмаа. Манай найз охин ч бас зоригтой шүү" гэсээр Наригийн хацар дээр зөөлхөн үнслээ.

Тэхён: "Гайхалтай юмаа. Бүр атаархчихлаа. Харин одоо гарч тоглоцгоовол яасан юм." гэсээр бүгд хувцсаа өмсөн гарч тоглоцгоохоор болов.

Нари: "Сэй эгчээ яагаад хувцсаа өмсөхгүй байгаа юм. Бүгд гарчихлаа шүүдээ"

ОНЛАЙН ШОП✔ [COMPLETED]Wo Geschichten leben. Entdecke jetzt