09.

1K 152 135
                                    

🌸🌸🌸

Сахиусан тэнгэр.

🌸🌸🌸

"Намайг Тэхён болон түүний найзуудтай дотно болсны дараа манай ангийнхан ч надтай илүү нээлттэй харьцдаг болсон. Өмнө нь намайг байдаг үгүйг ч мэддэггүй байдаг байлаа. Юмс өөрчлөгддөг юм байна."

"Алив Сэй нөгөө хэд биднийг гадаа хүлээж байгаа. Өнөөдөр Хусог болон Юнгигийн ажилруу очихоор болсон шүүдээ. Чи арай мартчихаагүй биздээ" гэж хэлээд намайг дагуулаад гарах Тэхёны араас охидууд дуугаа өндөрсгөн

"Намайг дагуулаад яваач Тэхёнаа..

Намайг ч бас" гээд орилолдоод үлдсэн юм.

Бид хоёрыг сургуулийн гадаа гарахад аль хэдийн нөгөө хэд маань цуглачихсан бид хоёрыг хүлээж байв.

Намжүүн: "Сайнуу Сэй..

Жин: Сайнуу хөөрхөн охин...

Жимин: Сайнуу бидний гүнж."

Жонгүүг: "Залуусаа та нар Сэйг бүр ичээчихлээ алив хурдхан явцгааяа. Гадаа хүйтэн байгаа болохоор Сэй даарчихна." гэсээр бид бүгд Юнги Хусог хоёрын ажилладаг рестораныг зүглэн алхлаа.

~~~

"Өнөөдөр ямар нэгэн тэмдэглэлт баяр юмуу Юнги ахаа. Хусог ах та хоёр үнэхээр аз жаргалтай байх чинь."

"Манай найз охин болон бид хоёрын найзууд өнөөдөр ажил дээр маань ирэх ёстой учир бид хоёр тусгайлан тэдэнд ширээ засах гээд яарч байна. Цаг үлдэхгүй нь бололтой. Чи бид хоёрт туслаач."

"Танай найз охин үнэхээр азтай юмаа. Өөрийнхөө хайртай залуугаар хайрлуулаад бас дээрээс нь ийм гоё гэнэтийн бэлэг бариулаад л. Өдөр болгон гүнж шиг байдаг байхдаа."

"Чиний ч бас сайн залуу удахгүй чамд дурлах байх өө. Чи өөрөө зоригтой байвал бүтчих ч юм билүү. Чи чинь хөөрхөн, ухаантай, бас сайн охин шүүдээ Нари."

"Гэхдээ надад тийм боломж байхгүй байх өө." гэсээр уртаар санаа алдан тэр хоёрт туслах аж.

Гурвуул хамтран тусгайлан ширээ засаад яг л бэлэн болохын даваан дээр өнөөх хэд маань ороод ирэв.

"Юнги бид хоёр яаж ч хичээсэн цагтаа амжсангүй ээ залуусаа. Та хэд цагаа сайн барьж байна шүү. Алив сууцгаа. Одоо бидний хөгжилдөх цаг."

ОНЛАЙН ШОП✔ [COMPLETED]Donde viven las historias. Descúbrelo ahora