🌸🌸🌸
Бүтэлгүй охин
Унгадаг залуу
Төгс хос🌸🌸🌸
Өнөөдөр хэтэрхий их ажиллачихсан учир Юнги орж ирэнгүүтээ хурдхан хоолоо хийчихээд амрахаар яаравчлав.
"Бэйби гэхдээ чи хувцаснуудаа өмсөж үзэхээ мартчихлаа." гэсээр гомдол тээсэн нүдээр Юнгируу ширтэхэд Сэйг гомдоочихвы гэсэндээ ядарсан ч гэсэн бүх хувцаснуудаа өмсөж үзэхээр болов.
"Заа гүнжээ энэ цамц ямар байнадаа."
"Чамд сайхан зохиж байна.
Одоо энийг...
Наадах чинь ч бас гоё юм байна.
Одоо тэрийг"
гэсээр Сэйгийн авч өгсөн бүх хувцсыг өмсөж үзэв."Чамд бүгд л сайхан зохиж байна шүү."
"Баярлалаа гүнжээ. Надад ч бас бүгд таалагдаж байна. Харин одоо унтаж амарцгаах уу?"
"Тэгьеэ гэхдээ бидний хамгийн гоё хос унтлагийн хувцас хаана байнаа. Би одоохон" гэж хэлээд нөгөө өрөөрүүгээ хувцсандаа яваад ирэх хооронд нь Юнги ядарсандаа нам унтчихжээ.
"Би ямар анзааргагүй юм бэ? Миний бэйби бас ядардаг юм байна шүүдээ. Би зөвхөн өөрийгөө л боддог байж. Уучлаарай бас баярлалаа. Намайг өдөр болгон догдлуулдагт. Сайхан амраарай. Би чамд зөндөө том хайртай шүү." гэж хэлээд Юнгигийнхээ хацар дээр нэг үнсчихээд хөнжлөөрөө хучиж өгөв.
♦️♦️♦️
Дуг нойрноосоо сэрж амжаагүй байтал Юнгигийн хамарт сэрт хийлгэсэн хурц үнэр ханхалахад сая л нэг нүдээ нээж орноосоо өндийн бослоо. Хажуу тийш харвал Сэй орондоо алга. Өөрөөс нь түрүүлж босоод юу хийж байгааг нь сэмхэн харахаар аажуухан алхсаар гал тогооны өрөөнд очив.
"Ахиад л түлчихлээ. Яагаад нэг л болж өгөхгүй байнаа." гэсээр Сэй хайруулын тавгандаа уураа гарган зогсоно.
"Чи яаж миний өндгийг түлж чадваа"
гэж хэлэх үедээ халуун хайруулын тавгаа нүцгэн гараараа бариад авах нь тэр."Яаая." гэж орилохтой нь зэрэгцэн Юнги түүн дээр гүйгээд очлоо.
"Гүнжээ зүгээр л надад орхичихгүй яасан юм бэ? Чи өөрийгөө бэртээх шахлаа." гэсээр их л дурамжхан дуугарахад Сэйгийн нүднээс нулимс дусалчихав.
ESTÁS LEYENDO
ОНЛАЙН ШОП✔ [COMPLETED]
Historia Corta[Дууссан] Онлайн дэлгүүрээс юм захиалж үзсэн үү? Яг зураг шигээ ирдэг тохиолдол байх ч нөгөөтэйгээр тэсэн ондоо ирэх тохиолдол ч байдаг. Гэхдээ би итгээд л захиалчихсан. 😳 "Би найз залуу захиалах гэсэн юм." "Таны захиалгыг хүлээж авлаа." Бичвэрийг...