"За Сана миний хэлснээр хийчих за юу найз минь."
Наён надруу нухацтай ширтсээр ингэж хэлэхэд нь би толгой дохин хариулав.
Өнөөдөр би Марк бид хоёрын энэ хачин ойлгомжгүй харилцааг төгсгөх гэж байна. Хэн хэнийгээ өвтгөж байхаар тэр нь ч дээр биз.
Уйлахгүй гэж өөртөө ам гарсан болохоор уйлалгүй, түүний өөдөөс харж байгаад шийдэмгий гэгч нь хэлнэ. Чамайг хайрлах намайг өвтгөөд байна гээд.
Чамайг хайрлахад хэцүү байна гээд...
Наён кафегаас гарсны дараа удалгүй Марк миний дуртай цамцыг өмссөөр кафен үүдээр орж ирэх аж.
"Сайн уу?"
"Сайн чи сайн биздээ?"
Тэр нааш ирээд суухдаа догдлол дүүрэн инээмсэглэх аж. Урам нь хугарахвий...
YOU ARE READING
Iɴ Mʏ Mɪɴᴅ
RomanceНэр чинь надад дурсагдахдаа өвдөлт дагуулахаа болих үед "чамайг мартсан" гэж ам бардам хашхиръя. Тэгэхэд харин чи миний инээгээд дурсах "өнгөрсөн" болсон байна