"Х-Хуши намайг ирээд аваач тэгэх үү? Гуйя"
"Юу? Сана чи хаана байна бас яагаад уйлчихсан юм."
"Гуйя намайг ирээд ав л даа Хуши. Энд Маркын гэрийн гадаа байна."
Хар шөнөөр Маркын гэрийн ойролцоо уйлан суух би. Энд харанхуйн дээр нэг ч хүн үзэгдэхгүй байгаа нь намайг айлгаж орхино.
Гомдлын нулимс хацар даган урсахад би үхэх талаар ахин нэг удаа бодов.
Гомдоод ч яах билээ...
"Марк чи намайг араар минь тависан"
Одоо ч хүртэл түүний шинэ найз бүсгүйн хэлсэн үг тархинаас гарахгүй цуурайтсаар, тархины минь нугалаа бүрт очин намайг өвтгөх аж.
Ахиад ахиад л... ахиад л би хайртай залуугаа өөр нэгнийг тайтгаруулахыг харсан.
Өвдсөн. Яг цээжний голд. Хутгаар зүсэж байгаа юм шиг, аймшигтай өвдсөн.
YOU ARE READING
Iɴ Mʏ Mɪɴᴅ
RomanceНэр чинь надад дурсагдахдаа өвдөлт дагуулахаа болих үед "чамайг мартсан" гэж ам бардам хашхиръя. Тэгэхэд харин чи миний инээгээд дурсах "өнгөрсөн" болсон байна