⎯⎯⎯⎯⎯⎯⎯⎯ 𝒑𝒕2˚₊⋆
Ахлах тогооч орж ирэн, зааварлагч нарыг тусад нь үлдээгээд ямар хоол хийхийг заах бөгөөд Согжин, Юнги, Тэхён нар маань анхааралтай харцгаана.
Удалгүй бүгд цугларч, хөтлөгч үг хэлэн тус, тусын бүхээгт орцгоолоо.
"Заа, бүгд бэлэн үү?"
Хүүхэд шиг зантайгаараа алдартай хорлон сүйтгэгч хөтлөгч орилох шахам ийн хэлээд, нүдээ алга болгон өхөөрдмөөр инээх аж.
Хариуд нь бүгд нэгэн зэрэг "Тийм ээ!" хэмээцгээж, 60 минут уруудаж эхлэх нь тэр.
Намжин
"Сонсож байна уу, Жүүни"
Хажуу дахь ширээн дээрээ нэг аяга ус, мөн өөрсдийнхөө зургаа жаазлан тавьсан Согжин хайртаасаа асууна.
"Сонсож байна, сонсож байна"
"За, тэгэхээр өнөөдөр бид хорьхон ширхэг хуушуур хийнэ. Харьцангуй амархан хоол болохоор айх юмгүй"
Хажуу дахь уснаасаа балгалан ийн хэлэх бол Намжүүн чангаар "Хорь оо!" хэмээн орилж байгаа дуулдана.
Юнсог
"Хайрт минь, бид хорин ширхэг хуушуур хийнэ"
Юнгигийн яриа сонсогдох шахам аяархан байх ч хайрт нь төвөггүй сонсож байгаа бололтой нь гайхмаар. Дасах гэдэг нь энэ үү?
"Хуушуур? Нөгөө Монголд наадам гээд баяраар идэж байсан хоол мөн үү?"
Харин Хусогийн яриан дээр дуугаа багасгасан нь дээр юм шиг байна. Нарны гялбаа хурц байгааг ээ!
"Тийм ээ, мөн. Сайн санаж байна шүү"
"Байгаль нь сайхан, мартагдамгүй үзэсгэлэнтэй улс байсан юм чинь аргагүй ээ"
Хоол хийх гэж ирсэн үү, аяллын дурсамжаа хуваалцах гэж үү, дурлалт хос минь?
Тэгүг
"Ямар хоол хийх юм, Тэ?"
"Хуушуур гэж мэдэх үү? Эртээд би нэг бууз гээд жижигхэн бөөрөнхий махан ороомог хийж өгч байсан даа, Гүги?"
"Аан, тийн. Ёстой амттай байсан шүү. Миний хайр ёстой мундаг!"
Бяцхан магтаалд нь ичиж буй бололтой доош харан, уруулаа хазлан инээх Тэхёний эгдүүтэй төрх.
YOU ARE READING
little stories
Short Story[ бяцхан бичвэрүүд <3 ] "бид хэнийг хайрлахаа сонгодоггүй, харин хайр өөрөө биднийг сонгодог." ⎯ cmbyn