Найман хоног [kaisoo]

542 63 28
                                    

Усан сэлэлтийн багийн тамирчдаар дүүрсэн спорт заалны хаалгаар нэг намхан хүү шагайж харагдана. Нүдээ бунд болтлоо хэн нэгэн рүү ширтэхийг нь дагуулаад харвал маргаангүй царайлаг, өндөр, булчин шөрмөс нь ярихын аргагүй, үнэхээр л төгс төгөлдөр хүн гэж байдаг бол үүнийг л хэлмээр нэгэн байх ажээ.

Удтал ширтэнгээ гартаа байх дэвтэртээ нэг зүйл зурах бөгөөд магадгүй дурлалт залуугаа юм болов уу гэж бодмоор.

Дэвтэр лүүгээ харан зурж байгаад дээш хартал онцгой байдлаар харц тулгарчхав. Хайрын харц болон үл тоосон харцын ялгааг эндээс л зүй ёсоор нь харж болохоор.

Харин хачин харц амссан намхан хүү дурлалдаа сохорсондоо өөр лүү нь ширтсэн хэмээн тэнгэрт хөөртөл баярлаж байлаа. Түүний энэ их аз жаргалыг дасгалжуулагчийн чанга чимээтэй шүгэл эвдэж, хүү аргагүйн эрхэнд анги руугаа явлаа.

Kyungsoo

Тэнэг дасгалжуулагч. Үзэн ядаж байна. Ер нь хэдхэн минут харлаа гээд юу л болов гэж дээ. Намайг ийн дасгалжуулагчийг хараан явахад минь хаанаас ч юм ядаргаатай Бэкхён дэлдэн найз залуугаа дагуулсаар хажууд ирж, хэрэггүй зүйлс чалчиж эхлэв. Тэгснээ сая л нэг царайг минь анзаарсан бололтой өвдгөө багахан нугалан доошилсноо өрөвдсөн харцаар харангаа өгүүлнэ.

- Юунд ингэтлээ гуниглаа вэ? Миний бяцхан Кёнсүүг хэн ингэтэл нь гомдоосон юм? Би очоод хашраагаад өгье!

- Би гуниглаагүй. Тийм болохоор наад хачин юмаа дагуулаад явж үз. Ганцаараа баймаар байна.

Өнөөх л зангаараа хөмсгөө зангидсаар амандаа үглэхэд Бэкхён Бэкхён л болсон хойно мөчөөгөө өгөхгүй гүрийнэ.

- Дуу сул, бага үглэж байх чинь. Үг хоорондын зай нь ч хол. Хмм... Гомдсон л байна даа.

- Тийм шүү. Манай Бэк худлаа мэдэмхийрэхгүй. Чи угаасаа гомдчихсон байна. Магадгүй өөрөө ч гомдсоноо мэдэхгүй яваад байгаа юм биш үү, чи?

Хажуунаас нь Чанёол давс нэмж, хайртыгаа өмөөрч эхэллээ. Энэ хооронд толгойд минь амархаан гэх чинь бултах санаа орж ирэн түүндээ баясан ёжтой инээмсэглээд амжив.

- Тийм ээ, тийм. Би нөгөө ангийн Жунинд гомдчихсон. Түүнийг хашраагаад өг.

Аль чадахаараа эгдүүтэй, өрөвдөлтэй царай гарган эрхлэх маягаар хэлсэн үгэнд минь итгэмтгий хоёр таарсан золигнууд ум хумгүй гүйж одлоо. Төлөвлөгөө бүтсэнд ахин нэг ёжтой инээмсэглэчхээд өдийд хоосон байдаг анги руугаа явахаар урагш алхсан ч нэг хүний цээжийг мөргөж орхив.

little storiesWhere stories live. Discover now