Хөөрхөн хайр [sope]

97 10 0
                                    

⎯⎯⎯ 🤍🕊
⎯⎯⎯⎯⎯⎯⎯⎯⎯

- Хүлээж байгаарай! Хаана хийсэн билээ, байз... Одоохон олох болохоор битгий яваарай!

Ховорхон олдох амралтын өдрөө өөртөө зориулахаар хотоор алхан байхад минь замд таарсан их сургуулиас эхлээд зогсолтгүй дагасан залуу гэнэт дуудаж зогсоосноо халаасаа ухан мунгинан буй нь энэ.

Тэгснээ сая нэг олсон бололтой "Аа!" хэмээн орилчхоод, хуруугаараа хийсэн зүрх гаргаад ирэх нь тэр. Бас гавьяа байгуулчихсан аятай томоос том инээмсэглэж байгааг нь ээ!

- Юу вэ? Ийм юм үзүүлэх гэж энэ хүртэл дагасан юм уу?

Хайран цагийг минь хүүхдийн тоглоомоор хомслон байгаад нь дургүйлхэн ийн хэлчхээд явах гэтэл "Дагасныг минь мэдчихсэн юм байх даа?" гэж амандаа 'чанга' үгэлснээ гэнэт л урд минь үсрэн гарч, арагш ухран зэрэгцэн алхаж эхэллээ. Дэндүү их хөдлөх юм.

- Үнэндээ ийм юм биш, миний хайр юм сан.

Арваад алхам явснаа өөртөө хэлсэн үү, надад уу гэдэг нь үл мэдэгдэм аяархан шивнэчхээд арагш харан, эсрэг чиглэлд толгой гудайлган одлоо.

Саргүй, саргүй болохоор тод ододтой шөнө золгон, орондоо хэвтэхэд өдөр таарсан хачин залуугийн талаарх бодол салсангүй. Халааснаасаа гаргаж ирсэн зүрх, түүнтэйгээ ижил хэлбэртэй инээмсэглэл гээд ахин дахин бодогдох нь яршигтай. Эхлээд зүрх, одоо тархи хүртэл галзуурчих гэж!

Энэ удаад ажилдаа явж байхад минь хаа нэгтэйгээс гэнэт гарч ирснээ дахиад л дагаж эхлэх нь тэр. Өөдөөс нь үг хаяхаар арагш хартал сүрхий том нүдэлснээ өнөөх инээмсэглэлээ гаргаж харагдлаа.

- Сайн уу?

- Дагахаа боль гэж хэлсэн санагдах юм?

Хэн ч эгцэлж харж зүрхэлдэггүй алдарт хүйтэн төрх, ширүүн харцаа тодруулан, хамгийн бүдүүн өнгөөрөө хэлтэл эмээж, сандрах төрх бус харин томоос том инээмсэглэл, нааш ойртох дүрс үзэгдэв.

- Тэгж хэлээгүй шүү дээ, хөөрхөн өө. Чи ийм эгдүүтэй болохоор л дагасан юм, за юу!

- Юу гэ—

- Чшш... Битгий хөдлөөд бай. Би харж ханаагүй байна.

little storiesWhere stories live. Discover now