⚠️: angst
2020 он 11 сарын 11
22 цаг 18 минутӨнөөдрийн төлөвлөгөө минь маргаашийнхтай, маргаашийн төлөвлөгөө минь бүхэл амьдралынхтай хамт нурсан хар дарсан өдөр. Хоёр ижил тоотой оны, дөрвөн ижил тоотой сар, өдөр. Зургаан цагийн сэрүүлэгтэй зэрэгцэн хөл хорио тогтоосныг мэдэгдсэн өглөө. Тэгээд өдөр. Одоо орой. Бүгд дүнсгэр.
Үүдэнд одоо хүртэл байрандаа байх шинэ мэт болтол нь угааж, цэвэрлэсэн хуучин гутал. Сандал дээрх цүнхэнд анх удаа хийсэн ч шалгагдаагүй даалгаврууд, арай ядан ялгасан ч ороогүй хичээл, өчигдөрхөн авсан ч үрэгдээгүй үзэг, бас саяхан бичигдсэн ч өгөөгүй захидал. Зураасгүй болтол нь индүүдэж, өөрийнхөө үнэрийг сэнгэнэтэл нь цацчихсан удаан өмсөөгүй дүрэмт хувцас өлгүүрт үзэгдэнэ. Халаасанд нь миний таалдаггүй, түүний хайртай чихэр. Муудахаас нь өмнө өгч амжих болов уу. Муудсан хойно нь тэр авах болов уу. Би өгөх болов уу?
Ажил минь бүтэг гээд цэмцийтэл нь хураасан ор одоо замбараагүй болж, урам зориг өгөг гээд цэвэрлэсэн ширээ маань базаж орхисон цааснуудаар дүүрчээ. Дөнгөж нэг өдөр өнгөрөх аядахад би өөрийгөө алдаж. Би өөрийгөө олж ч амжилгүй дахиад алдчихаж.
Унталгүй бичсэн үгс минь эзэндээ хүрэх цагтаа хүрсэнгүйд аль хэдийн алдчихсан ч байж болох түүнийг ингээд нэг мөр үүрд алдах мэт хачин хүнд мэдрэмж хоолойг минь бооно. Амьсгалахад бэрх болохын цагт нүднээс нулимс ганц дуслаад татарч, үлдсэн бусдыгаа зүрх рүү юүлж орхино. Тэгээд өвдөнө. Яг өчигдөр, бас түүний өчигдөр шиг.
Захидал хаяглахдаа миний Хусогт гээд хамаг сэтгэлээ тавьж явуулах амлалттайгаа өгүүлж, одоо би хөшгөө нээнэ, нүүрэн дээрээ чамайг тусахыг мэдэрнэ гэдгээ, би одоо амьдарна гэдгээ биччихээд чиний би хэмээн төгсгөсөн билээ. Би амласан, гэхдээ шалтаг олсон. Би бичсэн, гэхдээ галдаж орхисон.
Миний түүнийг гэх зүрхний гал огтхон ч унтраагүйд ийн шатаачихлаа. Хөшгөө нээж амжилгүй нар жаргачихлаа.
Нар над дээр арван зургаан жил туссанаа нэг л өдөр сануулгагүйгээр орхиж, эргэж харалгүй одсоноос хойш хоёр жил наргүй амьсгалахдаа би нэг ч өдөр амьдарсангүй. Надад агаар байсан, надад ус байсан. Гэхдээ нар байсангүй.
Хусоггүй Юнги амьдарч чадсангүй.
Энэ жил бидний хичээлийн сүүлийн жил байж. Гэвч бидний сүүлийн өдөр хоёр жилийн өмнө байв. Чи дахиж ирээгүй, би эргэж очоогүй. Хэн ч биднийг дурсаагүйд гайхах зүйл алга. Учир нь чамд ганцхан би, надад цор ганц чи л байв.
Өнөөдөр бол арван нэгэн сарын арван нэгэн. Түүний минь үхсэн өдөр. Миний дахин нэг үхсэн өдөр.
•┈┈┈•┈┈┈•┈┈┈•
Жон Хусог
2018 оны 11 сарын 11
авто осолМин Юнги
2020 оны 11 сарын 11
амиа хорлолт• ⎯⎯⎯⎯⎯⎯⎯
➴ ⎯⎯⎯⎯⎯⎯⎯⎯⎯⎯
220826
YOU ARE READING
little stories
Short Story[ бяцхан бичвэрүүд <3 ] "бид хэнийг хайрлахаа сонгодоггүй, харин хайр өөрөө биднийг сонгодог." ⎯ cmbyn