9

194 32 4
                                    

Ах яагаад намайг найз охинтой болоход дургүйцдэг билээ гэж бодсоор толгой дээрх мөс минь аль хэдийн хайлсныг ч анзаарсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ах яагаад намайг найз охинтой болоход дургүйцдэг билээ гэж бодсоор толгой дээрх мөс минь аль хэдийн хайлсныг ч анзаарсангүй. Мөс хийсэн уут задрч нойтон зүйл нүүр болон цээжийг минь даган урсахад л одоо болтол тагтан дээр зогсож байгаагаа мэдэн нөгөө л олон асуултуудаа тээсээр дотогш орлоо.

Угаалгын өрөөний толинд харвал дух минь багахан хөхөрчихсөн байлаа. Нэг их өвдөхгүй байсан учир тоосонгүй үсээрээ далдалчихаад өнөөдөр санаандгүй халтар болгочихсон халаадаа угааж тавив. Маргааш гэхэд хатах л байгаа даа.

Минхёгийн хэзээ ирэхийг асуухаар залгатал утсаа авсангүй. Зурвас бичиж явуулчихаад санаандгүй ахаас ирсэн зурвасыг ахиад харчихлаа.

Буцаад л баахан бодол болон асуултууд толгой дотор минь эргэлдэж эхлэн, Вону ахаас яагаад тэгж хэлснийг нь асуудаг юм билүү ч гэж бодов. Хийх юм олдохгүй байсан тул зурагт асаасан ч олигтой зүйл гарахгүйн дээр зурагтан дээр анхаарал төвлөрч өгөхгүй байсанд унтраалаа.

Удалгүй түлхүүрийн чимээ сонсогдож баярлсандаа үүд рүү гүйн очвол Минхёг ганцаараа байсангүй. Намайг загинаад байсан царай муутай намхан залуу ч бас хамт орж ирлээ. Яагаад түүнийг дагуулж ирж байгаа юм бол?

"Хёнвон аа, Кихёнийг таниж байгаа биз дээ. Хайрын мэргэжилтэн Минхёгаас зөвөлгөө авах гэж ирсэн юм" гэлээ.

Ахлах сургуульд миний мэдэхээр дээд ангийн халуухан эгчтэй үерхэж байгаад хаягдсанаас өөр хүнтэй үерхэж байсныг нь мэдэхгүй юм байна. Тийм хүнээс зөвөлгөө авах гэж байдаг энэ залуу ч тэнэг юм даа. Азгүй ч гэх юм уу?

"Алив Хёнвон аа, чи ч бас суугаад сонс. Дээрийн сэгсгэрээс дээр найз охинтой болох ч юм уу?"

"Найз охин биш гэж хэлсэн шүү дээ"

"За алив яриад бай"

Минхёг ингэж их улайрахаар сайн зүйл болохгүй дээ. Ямар нэг тэнэг төлөвлөгөө зохиож тэр нь бүтэлгүйтээд бүр долоон дор байдал үүсгэх байх.

АХАА, УУЧИХСАН ЮМ УУ?Where stories live. Discover now