22

140 19 23
                                    

Вонугаас бусад нь бүгд өнөөх хэн нь сайн гулсуулах вэ гэсэн тэмцээнд ирсэн бөгөөд Хёнвоны тушаалаар үлдсэн Вонуд муу совин төрж байсан ч хэлснээр хийж гэртээ үлдсэн байлаа.

Тэнд хангалттай зуу давахаар хүмүүс байсан бөгөөд, 30 орчим нь оролцогчид ба бусад нь үзэгчид байв. Өнөөдрийн 2 дах гол дүр болох ч үүнийгээ хараахан мэдээгүй яваа өндөр залуу хэн нь ийм тэнэг юм зохион байгуулдагыг дотроо гайхсаар харанхуй орчинд хүмүүс дунд чихэлдсээр найзуудыгаа хайж эхлэв.

"Хааччихдаг юм бэ. Зөндөө хайлаа"

"Тэгж ярьвал би илүү хайсан шүү"

"Чи яаж мэдэж байгаа юм"

"Чамайг хүмүүсийн хаалга шагайхаар завтай байгааг чинь харж байгаа болохоор"

"Үгүй яахав дээ. Туршлага л судалж байна шт"

Хёнвон хэсэг найзтайгаа хэрэлдэнгээ ярилцчихаад архичин гэдгийг нь өдий хүртэл мэдээгүй явсан үеэлээсээ хэлэх гээд хэлнэ загатнаад байсан мэдээг нь сонсохоор явлаа.

"Гүй ер. Хачин газар вэ"

"Ийм хачин газар ирдэг хачин хүн бэ"

"Минхёгтой яаж танилцаав"

"Цаадах чинь л гэнэт нэг өдөр хамаг sns дагачихаад, хэрүүл өдөөд байсан шт"

"Тэгээд ийм юманд хүртэл дуудчихсан ч байх шиг"

"Уур хүрээд олны дунд шившиг болгох гэсэн юм"

"Яг үнэндээ цаадах чинь ус шиг уудаг шт"

"Намайг барахгүй ээ, бас явж үз. Ходоодоо халаах хэрэгтэй байна"

"Чи Хёну ахын талаар юм хэлнэ гэсэн дээ-"

"Аан тийм, мартах шахаж. Тэр хүнтэй уулзаад байгаа"

"Хэн юм"

"Нэг үрчгэр жижигхэн юм. Гэр цэвэрлээд байдаг юм"

"Уулздаг гэдгийг нь яаж мэдэж байгаа юм"

"Өглөө хичээлдээ явах гэсэн өрөөнөөс нь нүцгэн гарч ирсэн гээд л бод"

"Эвв"

Туранхай залуу ярвайгаад жаахан юм олж уухаар болов. Тэгж байтал удахгүй өнөөх тэмцээн шиг юм нь эхлэх байх хэмээн бодон суусаар нилээд халчихлаа.

Удалгүй хүмүүсийн голд үнэтэй архиар дүүрэн хэдэн авдар ба 2 ширээ гарч ирэн тэрхүү тэмцээн нь эхэллээ. Эхэндээ уйтгартай байсан ч тэрхүү архинууд хаашаа ч юм гулган алга болох тусам үзүүштэй болж, тэр согтсондоо улам л чангаар тэднийг дэмжин орилно.

АХАА, УУЧИХСАН ЮМ УУ?Where stories live. Discover now