13

482 65 29
                                    

Уг нь нилээн орой болсон баймаар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Уг нь нилээн орой болсон баймаар. Гэтэл Минхёг намайг сэрээсэнгүй, унтаад л байлаа. Ахиж таслахгүй гээд л байсан санагдаж байгаа ч яах аргагүй таслаж байгаа бололтой. Сэрсэн дариудаа л босох байсан юм. Дагаад унтчихдаг минь л буруу боллоо.

"Хөөе, таслах мөрөөрөө таслахгүй намайг ч бас унтуулчихдаг нь яаж байгаа юм бэ?"

Хичнээн нойрмоглож байсан ч хичээл гэж бодсоор босох гэтэл намайг татаад босгосонгүй.

"Өнөөдөр таслачих аа"

Нойрмог болохоор хоолой нь ингэж өөр сонсогдоод байгаа юм байх даа? Огт Минхёг шиг сонсогдсонгүй.

"Цаг хэд болж байгаа юм?"

"12 лав өнгөрчихсөн"

Яах аргагүй өөр хоолой байна даа. Яаж ч болсон миний ард хэвтэж буй нэгэн Минхёгаас өөр хүн байх боломжгүй гэдгийг мэдэж байгаа ч тэсэлгүй эргэж харлаа.

Ёстой мэл гайхаж цэл хөхөрнө гэдэг нь энэ үү? Ах яахаараа манайд, биш ээ би яахаараа тэднийд байж байдаг билээ?

Уг нь өчигдөр уугаагүй дээ. Хий юм хараад байна уу гэж бодсоор нүдээ нухлан ахиад харвал яах аргагүй Вону ах байна.

Хэсэг хугацааны дараа л өчигдрийн бүх үйл явдалыг тархи минь арай гэж хайж олон, одоо л санаж байгаа өөрийгөө гайхлаа. Хэтэрхий их унтаад тэнэг болчихсон бололтой.

"Та таслаж байгаа юм уу"

"Хичээлээ сонгохдоо тав дах өдрийг сул байхаар сонгочихсон юм аа"

"Аан"

Би ч улам л ичих булчирхайгүй болж байна даа. Гэхдээ бид хоёр хоёулаа хүсээд л хийсэн юм чинь одоо ичих нь утгагүй биз дээ?

Халаалтын түвшин хамгийн их дээрээ тохируулагдсан болоод ч тэр үү, ахиад л нозоороод эхлэлээ. Өнөөдрийг бүтэн унтаж өнгөрүүлэх юм байна л даа.

"Хёнвон аа, сэрээрэй"

Чихээ таглаад цааш харж хэвтсэн ч дуудахаа больсонгүй.

АХАА, УУЧИХСАН ЮМ УУ?Where stories live. Discover now