💘Тавтай морил хайрт минь💘

779 58 19
                                    

Зохиолчийн талаас

Өнөөдөр хаврын сүүлийн сар болоод ч тэрүү нарлаг өдөр болж байна . Америкийн нэгэн муж дахь шигүү ой модон дунд ахимаг насны эр болон өөрийнх нь охин гэхээр хоёр хүн их л хөгжилтэй яриа өрнүүлж байгаа бололтой хоёул инээмсэглэн ярилцаж харагдана. Харин тэр хоёрын яриаг тасалдуулан хаа нэгтэйгээс нэгэн хутга яг эрэгтэйг урдуур сүн хийтэл өнгөрөн хажууд нь байх модонд тусан хүчтэй зоогдов.

Гэтэл эрэгтэй огт гайхсан шинжгүйгээр цус болсон хутгыг аван халааснаасаа алчуур гаргаж ирэн арчих зуураа инээмсэглэн: Чи ууралчихсан юм уу ??гэж асуув.

Тэрнийг сонссон хажууд суух охин ч бас инээгээд: Их ойрхон зөрснийг бодход та үнэхээр тэрнийг уурлуулчихаж!

Тэр хоёрын харилцан яриаг таслан хажуу талынх нь модон дээрээс хувцас болон нүүр нь цус болсон Сүжи бууж ирэн: Намайг насанд хүрсэн эр хүрэн баавгайтай ганцааранг маань үлдээгээд явсны чинь дараа би уурласан уу гэж үү ?? тэрээр инээмсэглэн Үгүй ээ дээ би уурлаагүй!

Эрэгтэй инээмсэглэн: Ашгүй дээ яаж уурыг чинь гарганаа л гэж бодож байлаа...

Нөгөө охин сониучирхан: Тэгээд чи ялсан уу??

Сүжи Тэрний хажууд байх нойтон алчуурыг аван цус болсон нүүрээ арчаад: Намайг зугтаад ирсэн гэж бодоо юу??

Охин: Харин лдээ ...

Сүжи: Би арьсийг нь үлдээчихсэн жоохон байж байгаад явж авцгаая !

Эрэгтэй арчсан хутгаа халаасандаа хийн: Тэгвэл орж юм идэцгээе!

Нөгөө охин Сүжигийн дэргэд очин: Чи ч аймар юмаа ! Чиний шидсэн хутга багштай их ойрхон зөрсөн чи хаана ингэж шидэж сурсан юм??

Сүжи: Надад мэргэн буучийн гайхалтай чадвартай багш байсан юм . Тэр надад олон зүйл заасан ...

Охин: Хөөх! Чи ч олон багштай байжээ ! Тэд одоо хаана байгаа юм?? Чи тэдэнтэй холбоотой байгаа юу ??

Сүжи инээмсэглэн: Би үргэлж тэдэнтэй холбоотой байдаг . Харин тэд миний удахгүй очих газар намайг хүлээж байгаа ...

Охин шууд л тэрнийг сугадаж аваад: Тэгвэл намайг дагуулаад яваач?? Би ч бас чиний багш нартай уулзмаар байна !

Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэхWhere stories live. Discover now