Лили багшийг алдсан өдрөө Сүжи маш их гуниглаж сэтгэлийн хямралд орсон байв. Тэрээр бараг юу ч идэлгүй хоёр хоносон бөгөөд бие нь аль хэдийн туйлдаж , орноосоо босож чадахааргүй өндөр халуурч байв . Сэүн хэдий эмч дуудаж үзүүлсэн ч эмч юу ч хийж чадахгүй байв .
Харин яг одоо орондоо шатах гэж байгаа юм шиг халуурах Сүжигийн ухаан санаа тогтворгүй болсон байв. Тэрээр болж байгаа зүйлсийг аль нь зүүд , аль нь бодит байдал гэдгийг ялгаж ядан хэвтэнэ. Энэ үед өрөөнийх нь хаалга нээгдэн хэн нэгэн орж ирэх бөгөөд Сүжи арай гэж толгойгоо эргүүлэн хажуу тийш харвал Аав нь тэрний хажууд сууж байв .
Энэ үед Сүжигийн дотор байсан бүх зүйл ил гаран хоёр нүднээс нь нулимас тасралтгүй асгараж байв. Тэрээр арай гэж амаа хөдлөгсөөр: А-аваа ... Энэ та юу ... Би таныг маш их санасан... хэмээн хэлнэ .
Аав нь зөөлнөөр тэрний үсийг элээд: Зүгээр дээ аав нь одоо энд байна... Удахгүй өвчин нь зүгээр болно. гэж хэлэн инээмсэглэж харагдав .
Харин Сүжи уйлсан хэвээр: Ааваа би энэ газарт дахиад баймааргүй байна... Энд хүйтэн бас аймар ... Би зүгээр л та нар дээрээ эргээд очимоор байна.
Аав нь: Аав нь ч бас чамайгаа эргээд гэртээ авчирхыг хүсэж байна... Гэвч юу ч хийж чадахгүй байгаа аавыгаа уучлаарай... Гэхдээ чи одоо хүчтэй байх хэрэгтэй охин минь ! Битгий бууж өг ! Чи бол миний охин ... Юу ч байсан туулаад гараад ирэх Чуэ Сүжи ...
Сүжи аавынхаа гараас аль чадхаараа чанга атган: Ааваа битгий явлдаа... Би даараад бас айгаад байна ... Надтай үлдээч би гуйя ...
Энэ явдлаас 1 цагын өмнө
Америкийн томоохон хотод байрлах 5одтой зочид буудлын тусгай өрөөнд Сэүн нилээн бухимдсан байдалтай дэлгэц ширтэн сууна . Тэрний хажууд 50 гарсан бололтой настай эр Сэүнийг чимээгүй ажиглан зогсож харагдав.
Хэсэг чимээгүй суусныхаа дараа Сэүн ууртайгаар: Яагаад тэр одоо болтол ухаан орохгүй байгаа юм?? / хөгшин эр лүү харан/ Чи хамгийн сайн гэсэн эмч нарыг явуулсан гэж хэлсэн биздээ ?? Эсвэл хөгширч ирээд хүн танихаа болио юу ?
Хөгшин эр тайван өнгөөр: Хэрвээ болгоовол хөгшин миний бодлыг сонсохгүй биз?
Сэүн: Тэгээд??
Хөгшин эр: Магадгүй тэр сэтгэл гутрлалд орсон байх залуу эзэнтээн . Тэр өөрийнхөө гараар багшаа алсан 17хон настай охин шүүдээ ...
YOU ARE READING
Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэх
ActionЗүрх сэтгэлийг чинь авна гэж шунахгүй учир санаа зовох хэрэггүй !! Харин өнөөдрөөс авхуулаад чиний амьсгалсан амьсгал бүр зөвхөн миний төлөө байх болно .... Үзэсгэлэнт эхнэр минь !!