👑Сэүний гэр бүл👨‍👦‍👦

326 34 4
                                    

Ажилынхаа ширээний ард бичиг цаастай зууралдан их л нухацтай суух Сэүний анхаарлыг нь сарниулан өрөөний хаалгыг хэн нэгэн тогшив.

Сэүн бага зэрэг ууртай өнгөөр: Яв гэж чангахан хэлэв.

Харин гадна цогсох нэгэн тэрний үгийг тоогоогүй бололтой хаалга онгойлгон орж ирэх үед Сэүн их ууртайгаар хаалганы цүг рүү харангуутаа гэнэт л царайнд инээмсэглэл тодрон: Сонин зочин байх чинь...

Сүжи тэрэн лүү харан: Чамд зохихгүй байна.

Сэүн: Юу тэр үү? Инээмсэглэх үү? Ажил хийх үү?

Сүжи тэрэн лүү алхангаа: Аль аль нь .

Сэүн инээмсэглсэн хэвээр: Ирсэн чинь сайн хэрэг боллоо. Асуух зүйл байсан юм.

Сүжи: Юу юм?

Сэүн: Гэрт минь гүйгээд байсан хархыг барьж өгсөн учир чамд бэлэг өгөх хэрэгтэй гэж бодоод. Юу авмаар байна?

Сүжи тэрний урдаас харан суун: Надад чамаас хүсдэг ганц зүйл амь наснаас чинь өөр байхгүй!

Сэүн: Романтик сонсогдож байна гээч.

Сүжи: Чамд л тэгж сонсогдож байгаа байх.

Сэүн: Тэгээд яагаад миний өрөөгөөр зочлох болсон оо хэлэхгүй юм уу??

Сүжи: Би уйдаад байна!

Сэүн ёжтой инээмсэглэл тодруулан: Тэгээд надтай тоглохыг хүсээ юу?? /тэрээр зангиагаа суллан цамцныхаа эхний 2 товчийг тайлан/ Зөвшөөрч болох л юм .

Сүжи харин хальт инээн дээш босоод Сэүний урд очин өвөр дээр нь суугаад хүзүүгээр нь гараа оруулах үед Сэүн бахдалтай нь аргаггүй инээмсэглэн зүүн гараараа тэрний бэлхүүснээс нь барин өөр лүү ойртуулах үед Сүжи тэр хоёрын хооронд хэдхэн см зай л үлдэв. Энэ үед Сүжи тэрэн бага багаар дөхөн яг үнсэхийн алдад зогсон инээмсэглээд: Мэдчихсэн үү??

Энэ үед Сэүний баруун гар Сүжигийн нэг гарын нь барьсан байх бөгөөд Сүжигийн хурууны үзүүрт жижигхэн зүйл гялалцаж байв.

Сэүн инээмсэглэсээр: Нэг арганд 2 хууртана гэж байх уу?? ( тэрээр Сүжигийн гаранд нь дахь зүйлийг нь хаяулаад тэрнийг бэлхүүснээс нь барин ширээн дээрээ хүчтэй суулган ёжтой инээмсэглэлээ тодруулсаар) Намайг муужруулж унагаачаад юу хийхийг хүсээв? Бялзуухай минь??

Сүжи нэг хөлөө тэрний хөлний завсар явуулан: Би уйдаад байна гэж хэлээгүй билүү??

Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэхWhere stories live. Discover now