Цонхоор харж байсан Сүжи гэнэт Сэүн дээр очин энгэрийг налан: Цонхноос холдоцгооё! гэж шивнэв.
Сэүн харин Альберт рүү харан асрагч эхээ авч гарахыг дохив. Альберт ч Сэүний тушаалаар асрагч эхийг түшсээр өрөөнөөс гарав.
Сэүн Сүжи хоёрыг цонхноос холдох үед Сүжи буцан ширээний ард суугаад: Нэг өдөрт хэтэрхий их цогцос харчихлаа.
Сэүн ч бас суудалдаа суун: Уг нь уур амьсгал сайхан байсан юмсан. Хэн нэгэн энэ бүхнийг эвдэхийг хүссэн бололтой.
Сүжи инээмсэглэн: Тэгвэл би тэр хэн нэгэнд чинь талархалаа илэрхийлэх хэрэгтэй байх .
Сэүн: Сэтгэл өвтгөм үг байна.
Сүжи хажууд байх дарснаасаа уун: Хэрвээ чамд байсан бол шүүдээ!
Сэүн инээмсэглэн: Заза нэгэнт ийм юм болсных төлөвлөгөөнөөсөө эрт амрах юм шиг байна.
Сүжи дээш босон өрөө рүүгээ явах гэж байтал Сэүн: Надад хэлэх юм байгаа гэсэн санагдаж байна?
Сүжи: Өө нээрээ тийм мартах гэж байна! / тэрнийг алгаа таших үед өрөөний гадна зогсож байсан Клое орж ирэн Сэүнд жижиг хайрцагтай зүйл өгөв/
Сэүн хайрцагийг нээж үзвэл
дотор нь бөгж байх бөгөөд тэрээр Сүжи рүү харвал: Чи надад өгсөн шиг чамд ч бас нэгийг өгөх хэрэгтэй гэж бодсон юм... гэж хэлэн инээмсэглэв.
Сэүн хуруундаа байх өөр нэгэн бөгжөө аван Сүжигийн өгсөн бөгжийг хуруундаа зүүгээд: Хүнд юм гээч !
Сүжи: Хэзээ ч битгий тайлаарай!!Гуйж байгаа болхоор! тэрээр ингэж хэлэн үйлчлэгчтэйгээ цуг гарах гэтэл Сэүн: Хамтдаа гарсан нь зүгээр байх чи сая цогцос харсан шүүдээ !
Сүжи ёжтой инээн: Хүсвэл хамт унтах юм уу ?
Сэүн тэрэн дээр ирэн хоёр мөрөн дээр нь гараа тавин: Дахиад надаар тоглох нь уу ??
YOU ARE READING
Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэх
Hành độngЗүрх сэтгэлийг чинь авна гэж шунахгүй учир санаа зовох хэрэггүй !! Харин өнөөдрөөс авхуулаад чиний амьсгалсан амьсгал бүр зөвхөн миний төлөө байх болно .... Үзэсгэлэнт эхнэр минь !!