2

143 16 2
                                    

    Чи айдсыг минь аз жаргал болгосон. 

---

  Ахлах ангийн үл мэдэх тэр нэгэн хөвгүүнийг харж сэтгэл дотроо догдлол мэдэрсэн тэр өдрөөс хойш яг арав хоног өнгөрлөө. Өнөөдөр миний хувьд жилд ганцхан тохиох онцгой өдрүүдийн нэг тул эртлэн гэртээ харьж, хувцсаа солив.

  Эргэн анх түүнийг харсан газраа ирж, модон түшлэгтэй сандал дээр суугаад, дуу сонсоогүй хэдий ч чихэвчээ зүүлээ. Орчин тойрноо анхааралтай ажиглан, тал бүр тийш нүдээ гүйлгэн харахгүй өнгөрчих вий гэхээс түгшинэ.

 Хэсэг хугацааны дараа тэр найзуудтайгаа инээлдэн ирэх нь үзэгдлээ. Сүүлийн хэд хоног тасралтгүй энд хүлээн суугаад хардаг тэр хөвгүүний төрх байдал нь зүрхний гүнд хүрнэ. Ойртон ирэх үед нь харцаа явган хүний засмал зам руу шилжүүлэн, булан эргэмэгц араас нь сэмээрхэн дагалаа.

  Анх удаа л зориг гарган түүний араас явж байна.

  Удалгүй тэд хамтдаа нэгэн кафен хаалгаар орчихов. Би хэсэг тээнэгэлзсэн боловч тийш орж, цонхны дэргэдэх ширээнд суухтай зэрэгцэн зөөгч ирж " Юу захиалах вэ ? " хэмээн эелдгээр асуулаа.

 - Нэрстэй жижиг бялуу, шоколадтай сүү.

  Би захиалгаа өгчихөөд, нүднийхээ булангаар түүний зүг үе үе харна. Царайлаг ханхүү.

  Захиалга минь ирэхэд би бялуугаа бага багаар идэж эхэллээ. Азгүй өөртөө зориулж зарим үгсийг бодол дундаа урлана.


  " Төрсөн өдрийн мэнд. Миний төрсөн өдөр. Би арван зургаа хүрчихлээ. Бэлэг үгүй, гэр бүл ч байхгүй, Лалиса. Гэхдээ надад нууцхан хүсэл байна. Хүсэл минь биелдэг сэн бол хамгийн гайхалтай бэлэг байх болно доо.

  Би түүнийхээ тухай мэдмээр байна "


  Гадаа бүрэнхий болж эхлэхэд тэр бусдынхаа хамт хаалгаар гарч явлаа. Цонхоор түүнийг тасралтгүй харан зогсоход, хөвгүүн автобусны буудал дээр байх бөгөөд, нэг мөрөндөө цүнхээ үүрэн, хөлөөрөө үе үе газар товшин зогсоно. Удалгүй тэр нийтийн тээвэрт суун явчихав.

  Би түүний сууж байсан газарт дөхөн очоод, ширээнд болгоомжтой хүрлээ.  Гэвч сандлын дэргэд хэвтэх хэтэвч миний анхаарлыг татав. Түүнийг сонирхон үзвэл тэрний минь инээмсэглэсэн зураг томоос том байх бөгөөд карт хийх зориулалттай хэсгээс нугалсан цаас гарч ирэх нь тэр.

 " Ким Намжүүн. Хансул ахлах сургуулийн 2 - 2 анги "

  Сэтгэл дотор минь мянган гэрэлт дэнлүү асах шиг, судсаар минь хөгжмийн аялгуу алгуурхан түгэх мэт. Би хэтэвчийг халаасандаа хийгээд, гэрийнхээ зүг тэнхээ мэдэн гүйлээ. 

   Зөрж өнгөрөх хүмүүсийн гайхсан харц над дээр тусах нь мэдэгдэнэ. Гэхдээ надад хамаагүй.

  Би гэрлээ ч асаасангүй, шуудхан л цоожтой хайрцгандаа хэтэвчийг хийгээд, буйдан дээрээ суув.

 Миний хүсэл биелчихлээ. Хамгийн гайхалтай бэлэг. Ким Намжүүн. Чиний минь нэр шүү дээ. 

  Эдгээр бодлууд намайг аз жаргалаар дүүргэнэ. 

  Гэнэтхэн би өөрийгөө маш ихээр гайхлаа. Юугаа хийгээд байгаа юм бэ ? 

  Өдийг хүртэл би өчүүхэн гологдол нэгэн байсаар ирсэн. Амьд хүн гэдгийг минь мэдрүүлэх гэсэн хүмүүсээс би дөлдөг. Сарнай бариад дөхөн ирдэг үеийн хөвгүүдийг би нэг нүдээрээ ч хардаггүй.

 Хайр халамжийг мэдрээгүй, үргэлж ихэр ахтаа дээрэлхүүлэн, түүний хорон үгсээс үүдэн эцэг эхдээ зодуулдаг Лалиса Манобан. Хайраас айдаг, зугтдаг охины сэтгэлд эзэн сууж, айдсыг нь аз жаргал болгон урилгагүй зочилсон Ким Намжүүн.



Зүрхний минь эзэн



L-O-V-E \ LALISA MANOBAN ( Дууссан )Where stories live. Discover now