8

95 18 2
                                    

" ... Тэнгис далайг гатлан чинийхээ дэргэд баймаар байна. Гал усыг ч үл хайхран холоос ч болтугай хармаар байна ... "

---

- 4 жилийн дараа - 

 Дөнгөж саяхан найруулсан хар кофены үнэр өрөөг дүүргэж, би зочны өрөө лүүгээ алхана. Зуучлагч эрхэм буйдан дээр тухалсан байх бөгөөд ханан дээр өрөөстэй зурагнуудад анхаарлаа бүрэн төвлөрүүлчихсэн байх аж.

- Өө, Лалиса бүсгүй.

- Өдрийн мэнд. Та ахин зураг худалдаж авахаар ирээ юу ?

- Тэгэлгүй яахав.

  Би түүний өмнөөс харж суугаад, жимстэй цайгаа ширээн дээр зөөлөн тавив. Зуучлагч:

- Миний бодлоор та Намжүүнтай биечлэн уулзах хэрэгтэй байх. Тэр таны зургуудад үнэхээр дуртайгаар барахгүй үнэнч шүтэн бишрэгч тань.

 Би инээмсэглэн:

 - Үгүй ээ. Та миний бүтээлүүдийг түүнд дамжуулж байж болно шүү дээ. Харин одоо, дараагын зургаа сонговол яаж байна.

- Тийм ээ.

 Бид хамтдаа зургуудыг эхнээс нь сонирхож үзнэ. Эцэст нь тэрбээр яг найман зургыг сонгон авч, түүнд минь сонирхуулахаар явлаа.

 Харин би гэртээ эргэн орж, шүршүүрт орон хувцсаа өмсөж өөрийгөө бэлдчихээд, такси хөлслөн кино театрт ирэв. Удаан хугацаанд хүлээсэн юм сан ... энэ өдрийг.

 Тасалбараа авчихаад ойрхон байх кафед орж жимсний шүүс шимэн уух зуураа, болж өнгөрсөн бүхнийг тунгаан бодно.

 Намжүүн дэлхийн хэмжээний кино жүжигчин, үүгээр л үл барам Дэлхийн энх тайвны төлөөлөгч болсон. Мундаг байгаа биз. Харин би зургаа зурсаар, өдөр бүрийг гэртээ өнгөрүүлэн, хааяа нэг хэрэгцээтэй зүйлсээ худалдан авахаар гадуур явна.

 Зуучлагч миний бүтээлүүдийг түүнд минь дамжуулан, Намжүүн ч үүнд хачин их дуртай. Надтай уулзахыг хүсдэг тухайгаа хэлж байсан ч би эелдэгээр татгалзан, түүний хувьд нууцлагдмал зураач.

 Кино эхлэх цаг болоход, би өөрийн суудалд тухлан түүний шинэхэн киног тухлан үзнэ. Энэ удаад тэрээр адал явдал хайгчийн дүрд тоглож, харин эхнэрийн нь дүрийг На Минсо бүтээжээ.

 Аргагүй шүү дээ, тэд чинь бодит амьдрал дээр ч жинхэнэ хосууд.

 Кино дуусч, үргэлжилсэн бичигнүүд ар араасаа цувран гарч эхлэв. Би дотроо хөнгөн гуниг, багахан бодрол, түүнээсээ хавь илүү баяр баясгаланг тээсээр танхимаас гарч, гэртээ ирлээ. 

 Хаалгаа түлхүүрдэн нээж дотогш орвол буйдан дээр хэн нэгэн сууж байх мэт харагдав. Аажуухан гишгэлсээр дөхөн очивол, тэр эмэгтэй огцом эргэж харлаа. Энэ үед л би хэн гэдгийг нь таньсан бөгөөд гомдол цээжинд минь хурч эхэлнэ.

- Та, нөхрийн минь хүндэтгэн явдаг зураач мөн биз дээ. Зөвшөөрөлгүй ирсэнд үнэхээр уучлаарай. Намайг На Минсо гэдэг.

- Тийм ээ, би мөн байна. Та сууж байгаарай, кофе найруулаад ирье.

 Гал тогооны өрөө лүүгээ алхаж байхдаа би уруулаасаа цус шүүртэл нь зууж, гараа тас зангидна. Жижиг цүнхээ сандал руу шидчихээд, ус буцалган, кофе найруулна. Хальтхан хойш харвал, эмэгтэй зургуудыг минь сониучирхан ширтэх бөгөөд, дараа нь доош харцаа шилжүүлэн, урсах нулимсаа хурдхан арчив.

 Үүнийг харахад л уур бухимдал ор мөргүй арилж, Минсод ямар нэг зүйл тохиолдсон гэдгийг даруй ухаарлаа. Хүлээцтэй байхыг хичээн кофегоо түүний өмнө тавиад, өөдөөс нь харж суув.

 Тэрээр зөөлөн балгасаар, инээмсэглэн: 

- Үнэхээр сайхан амттай байна.

- Баярлалаа.

- Үнэн хэрэгтээ би таниас нэг зүйл гуйх гэсэн юм.

- Хэл л дээ.

- Та миний нөхрийг мэднэ шүү дээ. Бид хамтдаа кинонд тоглож, таны зургуудыг гэрийнхээ хана бүр дээр өлгөсөн байдаг. Намжүүн, тэр минь таны үнэнч шүтэн бишрэгч. Дөрвөн жилийн хугацаанд тантай л уулзахыг хүсэж байсан.

- Би мэднэ ээ.

- Саяхан бид үнэхээр аймшигтай мэдээтэй нүүр тулсан. Намжүүн ... төрөлхийн зүрхний асуудалтай нэгэн байсан. Гэвч энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд улам даамжирч, үүгээр ч зогсохгүй бусад эрхтэндээ нөлөөлсөн. 

 Эдгээр үгс миний бүх цусыг ховх сорчихсон мэт болгочихов. Минсо уйлсаар цааш үргэлжлүүлэн:

- Өнөөдөр нээлтээ хийсэн кино бидний сүүлчийн уран бүтээл. Түүнд минь амьдрах хугацаа бараг үлдээгүй. Удаан хугацааны турш донор хайсан ч олдоогүй ээ. Тийм болохоор хайртийн минь сүүлчийн хүслийг биелүүлэн түүнтэй биечлэн уулзаж болох уу ?

 Тэр өмнө минь өвдөг сөгдөн суугаад, тасралтгүй урсах нулимсандаа үл түүртэн гуйна. Харин би энэ мөчид юу хийхээ үл мэдэн суусаар л байлаа.




 ... Энэ удаад чи минь бүр алсыг зорих шаардлагатай болсон уу ? ... 

L-O-V-E \ LALISA MANOBAN ( Дууссан )Where stories live. Discover now