3

119 17 0
                                    

Хэтэрхий гэнэтийн, хэт хурдан над дээр ирсэн хайр. Би баяртайгаар хүлээн авсан.

---

Багш самбар дээр бодлогуудаа бичиж дуусахад завсарлагааны хонх дуугарав. Хүүхдүүд бүгд ангиас гарч явахад би л ганцаараа үлдэж, тэдгээр бодлогыг хичээнгүйлэн бодож эхэллээ.

Эл өдрийн хичээл дуусахад би Хансол ахлах сургуулийн гадаа ирж дэргэд нь байх цагийн ажил руугаа гүйн оров. Бор өнгөтэй хормогчыг дүрэмтийн сорочкан цамцан дээрээ өмсөөд, үйлчлүүлэгчдээс захиалга авна. Төд удалгүй Намжүүн орж ирлээ. Би энэ үеийг тааруулан арын өрөө лүүгээ ороод удалгүй эргэн ажлаа хийж эхэлнэ.

 Ачаалал харьцангуй багасхад буланд байх сандал дээр суугаад түүнийгээ тасралтгүй ширтэнэ.

Би шинэ амьдралын хэв маягтай болсон минь энэ. Тэр минь өдөр бүр энэ кафед найзуудын хамт суудаг тул хэдий мөнгөөр дутахгүй хэдий ч энд цагийн ажил хийдэг. Түүнээсээ захиалга авахыг хичнээн хүсэвч, зориг минь үл хүрэх нь гунигтай.

 Цор ганц хүсэл мөрөөдөл минь хичээлдээ шамдан, дунд сургуулиа төгсөх шалгалттай амжилттай өгөөд хурдхан л анги дэвшин түүнийгээ илүү ойроос харах.


Намжүүнийг явсаны дараа би ширээг нь цэвэрлээд, өнөөдрийн цалингаа аван гэрийн зүг алхаж эхэллээ. Өвлийн улирал айлчлаад сар орчим болж буйг илтгэн гадаа хүйтэн салхи салхилан, удалгүй цас зөөлөн будрах нь тэр.

Би алхаж байсан газраа зогсоод гараа алдлаад, нүүр дүүрэн инээмсэглэв.

Яг одоо миний дотор удаан хугацаанд үгүйлсэн, сэтгэл зүрхнийхээ гүнээс хайсаар, эрэн бэдчисээр өдийг хүрсэн тэр мэдрэмж асар ихээр ундарч оргилно.

Аз жаргал хийгээд хайр

---

Миний оршихуй үргэлжилсээр.

Шинэхэн дүрэмт хувцсаа өмсөөд толины урд эргэлдэнэ. Анх удаа л би өөрийн гадаад үзэмжинд санаа тавьж буй нь энэ.

Хичээлийн эхний өдөр би Намжүүнийг олж харсангүй. Тэр болоод найзууд нь ч мөн адил энэ өдөр кафед ирсэнгүй.

Догдлол минь санаа зовнилоор солигдон би гэртээ ирсэн даруй түүний цахим хаягийг шалгаж үзлээ. Үргэлж хошигнож байдаг тэр минь энэ удаа гадаадад аялаж буй гэр бүлийнхээ зургийг хийсэн байх нь тэр.

Өчүүхэн төдий тайвшралыг мэдэрсэн ч хангалттай байсангүй. Түүнийг шилжээгүй гэж хэлээч.

---

Ахлах ангид орсон эхний өдрүүд минь уур бухимдлаар дүүрэн өнгөрлөө. Дээд ангийн будмал охид миний хөөрхөн царайнд атаархан ардуур минь шивнэлдэж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг оролдох ч тэд хэзээ ч намайг ялан дийлэхгүй.

Хоёр долоо хоногийн дараа Намжүүн сургуульдаа эргэн ирлээ. Ангид минь орж ирээд хацрын хонхорхойгоо гарган инээмсэглэн, өөрийгөө танилцуулна.

" Өдрийн мэнд. Ахлах ангийн сурагчид болж буй та бүхэнд баяр хүргэе. Би бол сурагчдын зөвлөлийн дарга Ким Намжүүн. Асуух зүйл болон ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд над дээр ирж болно шүү. "

Түүнийг ярьж дуусах хүртэл би зөвхөн дэвтэр лүүгээ л ширтсэн. Царайг нь ганц л удаа харчих юм бол тэсгэл алдан юу ч хийж магадгүй мэт санагдаад тэр.

Хоолойг нь эхний удаад л ийм тодоор сонсч үзлээ. 

 Хичээлийн дараа би түүний ангийн гадаа очив. Хаалганы завсраар Намжүүн ангид ганцаараа байх шиг харагдахад дотогш орох эсэхтээ эргэлзэн дахин дахин эргэж буцна.

Эцэст нь зоригоо чангалаад бариулд гараа хүргэн, хаалгыг нээх гэхэд чихэнд минь өөр нэгэн эмэгтэйн дуу сонсогдлоо.

- Намжүүн, би чамд хайртай.


Чиний минь ... хайр гээчийг мэдэрсэн ч өөрөө хүртэх эрхгүй, азтай боловч азгүй тэр охин.


L-O-V-E \ LALISA MANOBAN ( Дууссан )Where stories live. Discover now