00.

418 32 8
                                    

"Энэ бүхэн намайг дахиад уярааж чадахгүй бол
Зүрх сэтгэлийг минь дахин догдлуулж чадахгүй бол
Магадгүй ингэж л нэг удаа үхэх биз
Гэхдээ хэрэв тэр цаг мөч нь яг одоо бол яах вэ

Илүү гүн рүү, би илүү гүн рүү ороод байгаа бололтой
Одоо намайг тавиач, илүү хүсэхгүй байна
Оронд нь өөрийнхөө хүслээр явъя, би өөрөө хүслээрээ орчихъё
Хамгийн гүний гүнд би өөрийгөө харсан"

- "Black Swan" BTS

- "Black Swan" BTS

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүжигчин хүн хоёр удаа үхдэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүжигчин хүн хоёр удаа үхдэг. Эхний үхэл нь бүжиглэхээ болих үед ирэх бол хоёр дахь нь амьсгал хураах мөчид ирнэ.

Харин миний хувьд ганц л үхэл гэж бий. Сүүлчийн тайзандаа би сүүлчийн амьсгалаа өгөх гэж байсан юм. Амьдралд намайг дөнгөлж байсан гав гинж өөрөө бутран унах цагт би эрх чөлөөтэй болохоо тэсэж ядан хүлээж, өөрийнхөө төгсгөлийг өөрөө бэлдэж байлаа. Гэвч энэ бүхэн нүдний минь өмнө нуран унасан.

Чи буцаж ирэх ёсгүй байсан юм Дун Сичэн. Бид дахиж учрах ёсгүй байсан юм.



*** a/n : NCT (WayV) хамтлагийн Ten WinWin гол дүртэй хоёр дахь бичвэрээрээ дахин уулзаж байна. Та бүхэнд таалаглана гэж найдаж байна. Зөндөө их хайрлаж өгөөрэй. ❤️❤️❤️

LOVELY || TenWinWhere stories live. Discover now