07.

162 20 19
                                    

"Цэцэг дэлбээлэн хатаж хийсэх хооронд
Шарх анигдаж шинэ нахиа ургана
Бид анхны бас сүүлчийн амьдралаараа амьдарч байгаа
Дурласан сэтгэлийн минь хүрэх газар одоогийнхоос илүү дулаахан байх болов уу

Хийсч буй цэцгийн дэлбээ рүү хэн ч гараа үл сунгана
Хүйтэн хөндий инээмсэглэх нь гунигт автсан мэт харагдана
Би бол цэцэг
Чамайг чиглэн хийсэн уная, яг одоо falling"

- "Fallin' Flower" SEVENTEEN

- "Fallin' Flower" SEVENTEEN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Таван жилийн өмнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Таван жилийн өмнө

TEN POV

"- Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм. Чамайг Парис явснаас хойш аль хэдийн нэг жил өнгөрчихсөн гэж үү." гэж хэлэхэд минь Сичэн утасны цаанаас

"- Тиймээ." гэж сул дуугаар хариулав. Тэр амралтаараа Франц хэлний бэлтгэлдээ явах ёстой учраас ирж чадахгүй болчихсондоо сэтгэлээр унаад хоолой нь хүртэл цаашаа орчихсон байх шив.

Одоо хүртэл Сичэн тэндээ найзтай болоогүй л байгаа бололтой. Уг нь тэр ядаж ганц найзтай болчихвол ганцаардахгүй сайн юм сан. Гэхдээ энэ түүнд амар хэрэг биш гэдгийг би дэндүү сайн мэдэх учраас түүнийг найзтай бол гэж ятгаж чадахгүй юм.

"- Харин та хэзээ амралтаа авах юм." хэмээн Сичэн надаас асуухад би түүнд сонсогдохооргүй чимээгүй инээд алдаад хоолойгоо аль болох хэвийн байлгах гэж хичээн

LOVELY || TenWinWhere stories live. Discover now