"Тэгэхээр, чи жаргалтай байна уу
Эцэст нь жаргалтай байна тийм үү
Би тэр хэвээрээ л байгаа
Бүхнээ алдчихсан мэт санагданаБүгд л дураараа ирчхээд мэнд ч үгүй орхин явах юм
Энэ янзаараа бол юуг ч хайрлахыг хүсэхгүй бололтой
Тэр чигтээ элэгдэж сэмэрсэн ой дурсамжаараа аялна"- "Eight" IU ft. SUGA
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. TEN POV
"- Тэгэхээр... сайн сууж байсан биз дээ."
Кафед орж ирээд бараг таван минут хэн хэн нь чимээгүй суусны эцэст бидний захиалга ирсний дараа л Сичэн кофеноосоо нэг балгачхаад ам нээх аж.
Хачин юм шүү. Зургаан жилийн өмнө тэгтлээ дотно байсан хүмүүс одоо ингээд бие биеээсээ албан үгээр мэндийг нь мэдээд сууж байдаг.
"- Тийм ээ. Сайн сууж байсан. Харин чи Парист сайн байсан биз дээ."
"- Үнэнийг хэлэхэд эхэндээ их хэцүү байсан шүү." гэж тэр хэлчхээд багахан инээмсэглэн яриагаа цааш үргэлжлүүлэв.
"- Энд байхдаа хүртэл, ер нь багаасаа л хүмүүстэй харилцахдаа асуудалтай байсан болохоор шинэ орчинд дасаж өгөхгүй нэлээн удсан ч эцэст нь би аргаа олж чадсан."
"- Үнэхээр сайн хэрэг болжээ." Түүний хэлэхийг сонсоход өмнөх дурсамжууд минь санаанд орох аж.
Сичэн багадаа их бүрэг хүүхэд байсан юм. Хамгийн анх түүнтэй уулзахад сургуулийн арын хашаанд хэдэн хүүхдүүдэд дээрэлхүүлээд зогсож байсныг нь санаж байна. Тэр хүүхдүүд Сичэнийг царайлаг болохоор нь найзууд болохыг хүссэн ч тэр саналыг нь хүлээж аваагүйгээс болоод маргалдаж, түүнийг яг цохих гэж байхад нь би хараад амжиж зогсоож байсан.

YOU ARE READING
LOVELY || TenWin
Short StoryСайхан биш гэж үү? Гав ганцаараа Юуг ч хайрлахгүй, юуг ч бодохгүй ~~~ Аргыг нь олчихлоо л гэж бодсон Гарах арга олчихлоо л гэж бодсон Гэхдээ чи алга болсонгүй Тиймээс одоо би л чамд дасан зохицъё ~~~ Өнөөдрөөс бид мартаж эхлэх болно. - "Lovely" Bil...