#3

47 9 0
                                    

Тэр бид хоёр эрс өөр ч гэлээ тийм болохоороо л хамт байдаг байх. 

Тэр сэтгэл хөдлөлөөс илүү учир зүйг (логик) эрхэмлэдэг. Юмсын шалтгааныг чухалчилдаг. Мэдлэгийг дээдэлнэ. Хүчилдэггүй, хувь хүнийг хүндэлдэг. Бодсоноо бүгдийг нь гаргахын тулд хэтэрхий хурдан ярьдаг санагдсан. 

Амьдралд тэгтлээ хайртай биш, үхлийг ч тэгтлээ үзэн ядахгүй. Гэвч амьдраад үзэж яагаад болохгүй гэдэг зарчимтай. 

Тэр өөрийгөө хатуу гэдэг ч дотроо эсрэгээрээ. Эрхэм бүхэндээ дэндүү зөөлөн. 

Бид хамтдаа бараг хойд насныхаа шар айргийн хувийг хүртэл хувааж уусан байх. Хэзээд яваад очиход урьдын хэвээрээ. 

Юмсыг өөрийнхөө өнцгөөс хардаг. Өөрийн гэсэн зарчимтай, түүнийгээ хамгаалж чаддаг болохоор нь би үнэлдэг. Өөр нэгний нүдэнд хэтэрхий эрх нэгэн шиг санагдаж ч болох. 

Гэхдээ бидний амьдрал, өрнөл угаасаа адил биш хойно.

ТэрWhere stories live. Discover now