#1

98 13 0
                                    

Тэр амьдралын идэвхгүй, тэмцэх зүйлгүй, урагш хөтлөх бодолгүй. Архи уудаг, хорвоогийн бор өдрүүдийг бор дарсаар туулдаг.
Гэтэл тэр осолд орчихсон. Тархиндаа гэмтэл аван сэхээн амьдруулахад хэвтэж үхэлтэй тэмцэн өчнөөн хоногийн өнгөрүүлсэн. Эцэст нь үнэхээр ус уух хувьтай болохоор босоод ирсэн. Гэхдээ тархины гэмтэл ой санамжийг арилгадаг нь үнэн юм билээ. Солонгос киноны хөгийн зохиол л гэж боддог байтал тэр үнэхээр намайг танихгүй, хүмүүсийг мэдэхгүй байсан.
Түүний аав ээж олон жилийн өмнө өөд болсон ч тэр мэдэхгүй байсан. Тэгээд тэднийгээ зусландаа байгаа л гэж бодоод байсан. Үнэнийг мэдээд, эцэг эхийнхээ үхлийг хоёр дахиа "анх удаа" мэдээд салгалахыг нь би харж байсан. Аягатай цайгаа барьж чадаагүй.
Тэр үнэхээр амь бөхтэйдөө босоод ирсэн боловч амьдрах хүсэлгүй нэгэн гэж боддог.
Өөрийг нь яагаад үхүүлчихсэнгүй вэ гэж надаас асуусан. Гэтэл түүнийг ухаангүй байхад нь асарч тойлсоор хөл дээр нь босгосон хүн нь би юм.
Үхлийн наанаас эргэн сэхсэн юм чинь амьдрал нь шинээр эхлэх болов уу, өөрөөр эргэх болов уу гэж бодсон.
Гэтэл тэгээгүй. Ухаан дүнхүү архичин л болчихсон.
Магадгүй тэр ус уух хувьтайдаа биш, хар ус уух хувьтайдаа үхлээс боссон юм уу гэж бодох болсон.

ТэрWhere stories live. Discover now