#4

33 9 0
                                    

Түүнийг би урсгалаараа явдаг л нэгэн гэж бодож байсан. Гэвч чимээгүйхэн явсаар бусдын чадахгүй өндөрт хүрчихсэн л байдаг. Харин үүндээ барддаггүй. Зорилго нь бүтэхийн хэрээр өөрийгөө голох нь улам ихсээд байх шиг. Тэр өөрийгөө олигтойхон ч үг хэлчхэж чадахгүй тэнэг гэдэг. Гэвч хааяахан огтоос санаанд оромгүй оновчтой үг амнаас нь гарна. Үүнийгээ онцолж боддоггүй болохоор мартчихдаг байх. Бусадтай харилцах эв дүй муутай. Тохиромжгүй нөхцөлд хар санаагүй буруу үг хэлчхээд түүндээ шаналдаг. Эрхэм хүмүүст нь ямар нэг таагүй зүйл болбол хамгийн түрүүнд яваад очих, гаднаа гаргаж чадахгүй ч дотроо хамт шаналаад суух тийм л хүн. Бидний ярианы үеэр тэр хорвоогийн хамгийн гутранги, харин би хамгийн өөдрөг нэгэн мэт байдаг. Яаж ч магтаж, үнэн байдлыг хэлэвч тэр өөрийгөө бусдаас ялгарах юмгүй энгийн нэгэн л гэдэг. Тийм ч байж магад. Гэхдээ эгэл хүмүүс энэ дэлхийг эргүүлдэг шүү дээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 31, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ТэрWhere stories live. Discover now