#2

61 9 1
                                    

Тэр бид хоёр анх шүлэг, шар айраг, шил архиар дамжуулж танилцсан юм. Бөөнөөрөө уулзаж бичвэр, уран зохиол, амьдрал ярьж хоносон орой таарч билээ. Тэр наснаасаа арван насаар залуу харагддаг, харин шүлгийн мэдрэмж нь наснаасаа арван насаар ахмад мэт. Бичих дуртай, онцгой мэдрэмжтэй, гэвч хэв маяг нь тогтоогүй байгаа. Өдөр бүр шүлэг бичиж байхыг би үүрэгдсэн. Хариуд нь тэр бичсэн бүхнээ юуны өмнө надад уншуулдаг болсон. Тэр бусдын төлөө гэж нэлээн зүтгэсэн. Хийсэн ажлынхаа үр дүнг харж, "одоо болжээ" гэснээсээ хойш өөрийнхөө төлөө, мэдрэмжийнхээ төлөө амьдарч яваа. Юуг хийвэл, яавал өөрт нь сайхан байхыг мэддэг мөртөө яг цаашид яаж явахаа мэдэхгүй. Мэдэх ч хүсэлгүй байх гэж боддог. Эгэл жирийн өдрүүд энэ амьдралыг дүүргэдэг учиртай. Харин тэр эгэл өдрийг ч өөрийнхөө мэдрэмжээр "өөр" өдөр болгож чаддаг санагдсан. Хорин жилийн дараа түүнийг хаа нэгтээ номын санч юм уу буйдхан сууринд аж төрдөг зохиолч болсноор төсөөлдөг.
Гэхдээ юу болохыг хэн мэдлээ.
Амьдрал баялаг шүү дээ.

ТэрWhere stories live. Discover now