Юн Сэмин
Сэмин- Жонгүг би чиний саналыг зөвшөөрч байна.
Жонгүг гайхшран нүдээ томосгон
Жонгүг- Үнэхээр үү?
Сэмин инээмсэглэн толгой дохив.
Жонгүг баярласан даа түүнийг тэврэн авч эргүүлэхэд Сэмин санаа зовон түүний нурууг зохин
Сэмин - Биднийг хүмүүс хараад байна Жонгүгаа
Жонгүг инээмсэглэл тодруулан Сэминий өөдөөс ширтэнэ.
Жонгүг- Харж л байг одоо чи миний эхнэр болох нь байна шүү дээ. Би зүүдлээд байгаа юм болов уу? Гэж хэлэн өөрийнхөө хацрыг алгадав.
Жонгүг- Өвдөж байна зүүд биш бололтой Сэминаа гэхэд Сэмин хөхрөн Жонгүгийн хацар улаан болсон байх агаад ором орсон байхыг харан хацарт нь алгаа наан санаа зовов.
Сэмин- Өвдөж байгаа биз дээ?
Жонгүг инээмсэглэн толгой сэгсэрнэ.
Жонгүг- Огтхон ч өвдөхгүй байна. Хоёулаа Жэминд хэлцгээе.
Сэмин хүүгээ цэцэрлэгээс авахаар явна. Хажууд нь жолоо барих энэ эр өөрт нь ямар их хайртайг дахин мэдэрсэн юм.
Сэмин хүүгээ дагуулан цэцэрлэгээс гарч ирэхэд Жонгүг машины гадаа байх бөгөөд Енхёнг харан шууд гүйж ирэн өргөн
Жонгүг- Ах нь одооноос Эгдүүтэй Енхёний аав болсон.
Енхён баярлан Жонгүгийн хүзүүгээс тэврэв.
Енхён- Үнэхээр үү? Үнэхээр миний аав болж байгаа юм уу?
Сэмин- Тиймээ миний хүү тийм их баяртай байгаа юм уу?
Енхён- Тйимээ үнэхээр баяртай байна. Аавтай болчихлоо. Одооноос хүүхдүүдэд гайхуулах болноо. Гэж хэлэхэд Сэмин хүүгээ өрөвдөж байсан юм. Тиймээ Жонгүгтэй гэрлэвэл Енхён аз жаргалтай байх болно.
_______________________________________
_______________________________________
Пак ЖиминЖимин толгойгоо тулан виски шимэн сууна.
Чэнхиг хүүхэдтэй болмоор байна гэхэд тэр эргэлзсэн юм. Гэхдээ түүнд үгүй гэх эрх байхгүй шүү дээ түүнийг аварсан хүн байхад чадахгүй гээд түлхэж чадахгүй байгаа өөртөө уур нь хүрнэ.
Тэд өмнө хоёр удаа унтсан ч энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үед болж байсан. Жимин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээгүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Хоёр дохь нь тэд тусдаа унтдаг ч нэг удаа Жимин Сэминыг бодоод өөрийн ухаангүй болтлоо ууж өрөөндөө орж орон дээрээ хэвтэж байхд Чэнхи түүний өрөөнд орж ирж энэ зүйл болж байсан. Түүнийг Сэмин гэж хүртэл бэлгийн харилцаанд орж байх даа хүртэл дуудаж орхисон.
Хайргүй хүнээсээ хүүхэдтэй болох чадах болов уу?
YOU ARE READING
Killing me | pjm
RomanceЮу ч болсон би чамтай байхыг илүүд үзсэн бүхнийг умартан.Гэхдээ өвдөж байна Пак Жимин [Богино Бичвэр]