19

375 36 0
                                    

Юн Сэмин
Бүхнийг мартах ёстой байтал өөрийгөө улам их өвтгөх зүйлс хийгээд байгаа өөрийгөө үзэн ядаж байна.Түшсээр чамайг оруулж орон дээрээ хэвтүүлж хувцсыг чинь тайлж байх даа нулимс минь дахиад л гарах гээд байсан.Чамайг хөнжлөөр хучаад хажууд чинь хэвтсэн нүдээ анин унтах чамайг хараад миний гар өөрийн мэдэлгүй нүүрэн дээр чинь оччихсон байсан.Гэнэт утас чинь дуугарахад би хүрмээс чинь зогсоо зайгүй дуугарах утсыг чинь аван ярих эсэх дээ эргэлзэн утсыг чинь авахад

-Байна уу?Жимин хаана байгаа юм гэх эмэгтэй хүний хоолой гарахад би шууд л тасалж орхисон.Магадгүй тэр эмэгтэйгээс би эмээсэн байх одоо би яг л нууц амраг мэт санагдсан болохоор тэр байх хэсэг хугацааны дараа мессеж ирсэн.

-Жимин утсаа ав.Маргааш хурим болно гэдгийг мартаагүй биз дээ?

-Пак Жимин ямар нэг зүйл тохиолдсон юм уу?

Миний хоолой зангирч нүднээс минь нулимс асгарч эхлэлээ.Дахин чамайг харахгүй гэдгийг би мэдсэн болохоор бүхэл турш унталгүй чамайг харж шуналтай сэтгэл минь чамайг ганцхан удаа үнсэхийг шаардаж байлаа.Чиний уруул дээр үнсэн чамайг нууцаар үнсэж байх даа ийм болсон өөрсдийгөө хараад дотор давчидсан тэгээд би цонхны дэргэд гадаах орчинг ширтэн элгээ тэврэн зогссон

-Сэмин намайг уучлаарай хэт уусан болохоор өөрийгөө удирдаж чадсангүй гэж хэлэхэд би эргэж харалгүй чамд хариу хэлсэн эргэж харах д юм бол чамайг тэврээд явуулахгүй гэдгээс айсан юм.

-Дахин ингэхгүй бол зүгээр байна.Дахиж царай царайгаа харахгүй бол зүгээр байна.гэж хэлэхэд миний хоолой зангирч байлаа.Харин чи үг дуугүй босон хүрмээ аван гарах дээ зогсон намайг дахин харсан гэдгийг би мэдэрсэн гэсэн ч би чам руу харж чадахгүй нь хаалга дугарахад би доош суун чимээгүй уйлж эхлэсэн.

Пак Жимин
Толгой өвдөн нүдээ нээхэд би танил газартаа сэрсэн дээш өндийхөд чамайгаа олж харсан.Чиний төрхийг биш ч араас чинь харсан надад хангалттай байсан.

-Сэмин намайг уучлаарай хэт уусан болохоор өөрийгөө удирдаж чадсангүй гэж хэлэхэд чи эргэж харалгүй надад хариу хэлсэн.

-Дахин ингэхгүй бол зүгээр байна.Дахиж царай царайгаа харахгүй бол зүгээр байна.гэж хэлэхэд миний дотор урагдах шиг болсон.Би босон хүрмээ аван гарах дээ зогсон чамайг дахин харсан харин чи над руу харсангүй хэвээр..

Killing me | pjmWhere stories live. Discover now