28

156 11 1
                                    

Юн Сэмин

Жонгүгтай гэрлэхээр болсон минь эргэн тойрны хүмүүст их баяртай байгаа. Ээжд хэлэхэд их баярлаж байсан. Удахгүй солонгост ирж танилцана гээд их баярласан. Найзууд аль эрт л ингэх байсан юм гэж хэлсэн. Ийм сайн залууг их хүлээлгэлээ гэж зэмэлсэн.

Тиймээ би Жонгүгыг арай л удаан зовоосон бололтой. Амин хувиа хичээсэн юм шиг байна.

Утас дугарахад Сэмин инээмсэглэн авлаа.

Сэмин- Байна уу? Жонгүгаа

Жонгүг- Тарчихсан уу?

Сэмин- Тиймээ

Жонгүг- Бид хоёр хоол хийж байна. Чамд хоол хийж өгье. Ямар хоол идмээр байна.

Сэмин- Енхёны дуртай хоолыг идэцгээе.

Жонгүг- Ойлголоо тэгвэл хурдан ирээрэй.

Сэмин инээмсэглэн утас руугаа ширтэнэ.

Сэмин гадаа цаг агаар таатай байсан болохоор машинаар биш алхахаар шийдэн тэр намрын навчс дээр гишгэнэ.

Намар навчс унаж хосууд хөтлөлцөн алхана. Дүрэмт хувцастай хосыг харан Сэмин хэсэг тэр хүүхдүүд рүү ширтэв.

Жимин Сэмин хоёр газар унасан шаргал навчисаар тоглож дээш харан хэвтэцгээх дээ элдэв зүйлс ярьж Жиминтэй харц тулгарч над руу бага багаар ойртож анхны үнсэлтийг минь зүрх сэтгэлийг минь Жимин намартай цуг авч билээ.

Сэмин үсээ чихнийхээ араар хийн гунигтай инээмсэглэв.

Сэмин- Бодохгүй гэж бодсон ч бодогдсоор байх юм.

Пак Жимин

Чэнхиг түлхэж ч чадахгүй буугаад өгчихсөн. Би түүнийг түлхвэл үнэхээр новш болох байх. Түүний аав ганхаж эхлэж байгаа нь надаас болсон энэ гэрлэлт хуурамч гэж хэлэгдэж эхнэртэй сэтгэлгүй гэнэ. Энэ байдлыг зогсоохын тулд Чэнхиг ингэж байгаа гэдгийг мэднэ. Тиймээ Чэнхи эмэгтэй хүн хүүхэдтэй болох хэрэгтэй.

Чэнхи надад дарс хундаглаж цонхоор ширтэнэ.

Чэнхи- Надаас салхыг хүсэхгүй байна уу? Би чамаас хүүхэд нэхсэн нь одоо бодоход дэндүү шуналтсан бололтой.

Жимин- Үгүй ээ манай аавын насаараа босгосон бүхэн нурахад ойрхон байхад чи л надад гараа сунгасан нэгэн тйимээс чиний хүслийг биелүүлцгээе. Одоо миний ээлж.

Чэнхи эргэж харж тэд өөдөөсөө ширтэлцэнэ.

Чэнхи- Жимин чи тэр эмэгтэйг мартсан уу?

Killing me | pjmWhere stories live. Discover now