Амралтын өдөр- Жонгүгаа .. Жонгүг ... ЖОН ЖОНГҮГ!
- би өлсөөд байна
- хөөе би өлсөөд байна гээд байна шдээ чи сонсож байна уу?
Зурагтынхаа урд тухлаад олон цаг ухаан жолоогүй видео тоглоом тоглох жонгүг ягаан үстийг сонсох битгий хэл тоож ч харалгүй тоглоомдоо бүрэн орсон байх нь тэр.
- хөөе жонгүг! би турж үхэж тугалын хашаа мөргөх нь байна чи хэзээ наад тоглоомоо болих юм бэ
Жонгүг: хөргөгч ух л даа би завгүй байна гэсээр жимин рүү ч харалгүй амандаа бувтначхаад тоглоомоо үргэлжлүүлэн тоглоно жонгүгт видео тоглоом бол агаар ус шиг л хэрэгцээтэй зүйл, тэр өдөрт дор хаяж зоолттой 4 цаг зурагтны өмнө товчлуур товшиж өнгөрөөдөг аж түүнийг улсдаа топ 30д ордог компаний захирал гэхэд итгэмээргүй л юм одоо бол тоглоомын донтон шиг л харагдах аж.
- энэ хөргөгчинд чинь хатсан талх ч алга байна за гэсээр жимин ширэв татан буруу хараад суучхав одоо ч гэдэс нь хоржигносоор л ...
Жиминыг чимээгүй болсонд жонгүг ингэж нэг зурагтнаас харцаа салган түүн рүү харцаа шилжүүлэх нь тэр
тэр нэг юм бодсон бололтой зурагтаа унтраан буйдан руу тоглоомынхоо гарыг шидчихээд жимин рүү очин- жиминаа босоод ир хоёулаа дэлгүүр орж хүнсээ цуглуулангаа гадуур хооллоё
- Нээрээ юу ?
- тиймээ
-воааа гоёдоо тэгвэл хурдан гарцгаая миний гэдэс нуруутайгаа наалдах нь байна гялз гялз гэсээр жимин хувцсаа хам хум өмсөнө жонгүг нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан машины түлхүүрээ шургуулганаасаа аваад тэр хоёр гарах хаалга зүглэлээ.
________________________________
- Гадаа ч сайхан байнаа өвөл дуусаад хаврын урь ороод ч тэр үү дулаахан салхи зөөлхөн үлээгээд миний сэтгэл санаа ч гоё байгааг хэлх үү Нээрээ! саяны догбугги үнэхээр амттай байлаа шүү тээ жонгүгаа?
- мхн үнэхээр амттай байлаа "ялангуяа чи хажууд минь байсан болохоор бүр амттай байсан"Тэр хоёр хүнсний дэлгүүр орж гэрт хэрэгтэй хүнсээ цуглуулчхаад хажууханд байсан буфетээс цадталаа хооллочхоод гарж ирж байгаа нь энэ. Гудамжаар алхангаа зайрмаг долоож байсан манай хоёрын хажууд нэгэн сурталчилгаа тарааж явсан хүү зогсон "ахаа ахаа та хоёр паркт яг одоо болж байгаа концертыг маань сонирхоод үзээч" " Үнэхээр сонирхолтой тоглолт болж байгаа шүү" "та хоёр шиг гоё хосууд энэ боломжийг битгий алдаарай үзсэндээ харамсахгүй гэдэгт итгэлтэй байна" гэсээр тасалбар бариулаад буцан өөр хүмүүст ч мөн сурталчилгаагаа тарааж эхлэв. Манай хоёр хоёр биен рүүгээ эв хавгүй харан хосууд гэсэн үгэнд нь балмагдан чих нь улайгаад хацар нь халуу оргиод ирэх нь тэр
- нөгөө юу ч гэсэн очиж үзэх үү? их сонирхолтой сонсогдож байна гэсээр жонгүг толгойгоо майжан сандарсандаа урд алхаж эхлэлээ
Жимин ч толгойгоо дохин улаасан хацраа гараараа нуун ард нь даган алхана

YOU ARE READING
^Cute Killer^
Chick-Lit- Би тэрнийг анх зүгээр л хүний үнэргүй алуурчин гэж бодсон гэвч тэр бяцхан дэгдээхий байсан юм. Амтат зөөлөн чихэр шиг хазаад идчихмээр эрс тэс нэгэн.