Хоёр долоо хоногийн дараа
- Жэмэээээн шиииии
- Яасан!
- ундаа аваад ир
- чи намайг хүлчихсэн биздээ!
- чи хэзээ иймхэн юман дээр баашилдаг болчихоов алив хурдал аа
- ядаргаатай авгай!
Жимин зураас шиг нарийхан нүдээ эргэлдүүлсээр боодог болтол нь хүлчихсэн хүлээснээсээ амархан гэгч нь мултарж байгаад гал тогоо руу бөндгөнсөөр орчихов.
Жонгүгийн хувцаснаас өмссөн нь томдоод нэвсийчихсэн гаднаасаа харахад хацар гар нь булцгар харагдах ч хүлээснээс тийм амархан гарсныг бодвол нилээн уян налархай аж.
- май залхуу минь
- баярлалаа буцаад хүлээсэндээ ор
- хүсэхгүй байна
Жимин хушуугаа унжуулахад
чипс чихэж байсан Жонгүг бүлтгэр нүдээрээ муухай харахад Жимин санаа алдсаар хүлээсэндээ буцан орон суугаад Жонгүгрүү могой мэт мөлхөн очив Жонгүг ч хүлээсийг нь чангалан сайтар орооход жимин- миний бие чилээд байна
- тэгээд юу гэж
- буйдан дээр суумаар байна
- үгүй
- тэгвэл би чамайг яг одоо алаад зугтаачихна шүү
- харнаа чамайг чадах ч юм шиг том ярьж байнадаа хөвөн чихэр чинь
- би хөвөн чихэр биш
- мөн
-биш
-мөн
-биш
- мөн
- биш за юу чи тэгвэл туулай
- АААААА БИ ТУУЛАЙ БИШ!
БИ ТУУЛАЙГ ХАМГИЙН ИХ ҮЗЭН ЯДДАГ
__АЛНАА ЧАМАЙГ- ХАРНАА ЧАМАЙГ
Гэрээр дүүрэн чипс цацарч Жимин Жонгүг хоёр буцаад барьцалдаад авах нь тэр.
Жимин хэзээдээ ч юм хүлээсээ тайлчихсан Жонгүгийг цохихоор дайрах бол Жонгүг жижигхэн гарыг нь нэг гарандаа багтаан атгаад нөгөө гараараа Жиминий үснээс зулгааж байв.
- чи муу гахай
- чи муу туулай тэглээч би гахай биш
- харваас гахай л байгаа биздээ бүх юм чинь булцгар зөөлхөн дээрээс ягаан үстэй

YOU ARE READING
^Cute Killer^
Chick-Lit- Би тэрнийг анх зүгээр л хүний үнэргүй алуурчин гэж бодсон гэвч тэр бяцхан дэгдээхий байсан юм. Амтат зөөлөн чихэр шиг хазаад идчихмээр эрс тэс нэгэн.