01

68 10 2
                                    

Бяцхан охин дүрэлзэн шатах байшингийнхаа урд чангаар уйлан зогсоно. Хоолой хорсгом хар утаа аманд нь амтагдаж, халуун галын илч хацрыг нь төөнөнө. Гэвч тэр тэндээс холдох шинжгүй бололтой чангаар "Аав аа, ээж ээ" хэмээн хашгирч байлаа.

Ойр хавийн хөршүүд нь ус хийж болох бүх л хувин саванд ус хийн зөөх ч энэ их гал хуучин эвэрч муудсан модон байшинд улам улангасан асна.

Галд юу ч үгүй шатаж үнсэн товрог болсон байшингийнхаа урд охин уйлсаар зогсоход наана зогсох 2 эмэгтэй "Хөөрхий охин. Эцэг эх нь яаж байгаад өнгөрсөн юм?"

"Ордны цэргүүд тэднийг урван тэрслэгч гээд амийг нь хороож байшинг нь шатаахад энэ муу охинийг л ганцааранг нь амьд үлдээсэн юм гэсэн"

"Амьд үлдэх хувьтай л байж дээ" гээд тэдний нэг нь охиныг дуудан

"Хөөе, охин минь. Уйлах хэрэггүй ээ"

Охин хэтэрхий удаан уйлсандаа хамаг бие нь сульдсан байх бөгөөд өөрийг нь дуудсан 30 орчим насны эмэгтэй рүү харлаа.

"Охин минь. Чамайг хэн гэдэг юм? Очих газар бий юу?"

"Гымжа.. Юм Гымжа гэдэг" хэмээн нулимсаа арчин сулхан хариулав.

"Очих газар байхгүй бол ядаж манайд оч" гээд гар сунгахад охин ч хэсэг зогсож байгаад түүнийг даган явлаа.

Охины хувьд наймхан насандаа эцэг эхээ алдаж, орох орон очих танилгүй болсон билээ. Түүнд энэ эмэгтэйг дагахаас өөр арга байхгүй гэдгээ тэр сайн мэдэж байсан юм.

Өнөөх эмэгтэй сайндаа ч түүнийг гэртээ аваачсангүй. Гэр орныг цэвэрлэх ажил хийх шан харамж нэхдэггүй зарцтай болсондоо баярлаж байлаа. Энэ эмэгтэй өөрөө 4 жаахан хүүхэдтэй, нөхөр нь гэх хүн эмийн ургамал түүж ордонд нийлүүлдэг жирийн нэг оточ Жан Дэсүг. Тэрбээр эхнэрээ бодвол арван хаврын нүүр илүү үзсэн хүн юмсанж.

Гымжа анх ирснээсээ хойш л тэдний хоол унд бэлтгэх, гэрийн эзэн болох Жан гуайн ургамал түүх ажилд туслана. Тэд ч хариуд нь гэртээ толгой хоргодуулахыг зөвшөөрсөн юм.

10 хаврын дараа Гымжа 18 нас хүрч нас бие гүйцлээ. Цас мэт цагаан царай, дүрлэгэр хар нүд, өтгөн сормуус, улаан уруул гээд жирийн ардын зарц охин гэхээргүй төрхөөрөө тосгондоо л нэр цохино. Хэрэв арай дээр газар арай өөр орчинд өсөж торнисон бол илүү дээр хувь тавилантай байх байсан биз. Гэвч түүний хувь тавилан ингэх л ёстой байж дээ.

Энэ бүх хугацаанд Гымжа хэдийгээр зарц мэт амьдарсан ч Жан өвгөн л түүнийг төрсөн охин шигээ хандаж ирсэн байв. Эмийн ургамал түүхдээ уул руу Гымжаг л авч явдаг нь тэрээр юмыг хурдан сурдаг ухаалаг учраас тэр байлаа.

Гэвч өвгөн ойрдоо нэг зүйлд толгой гашилгах болов. Гымжад өөрийн энэ их мэдлэг ур ухаанаа өвлүүлэх нь сайн хэрэг ч хөөрхий охиныг үлдсэн амьдралынх нь турш өөр шигээ ердөө л нэг нэр хүндгүй эмийн ургамал түүдэг оточ болгохыг хүссэнгүй.

Гымжа хааны ордонд оточоор шалгалт өгсөн ч тэнцэж чадах хэдий ч ордонд нэг л орвол амь насаа алдана аль эсвэл хэзээ ч гарч ирж чадахгүй гэдгийг тэр маш сайн мэдэж байсан юм.

Гэтэл нэг өдөр ордны илч гэх урт цагаан сахалтай гурвалжин нүдтэй хөгшин эр гартаа байх хуйлаастай модон бариул бүхий бичгээ дэлгэн түшмэдийн өргөөний урд цугласан эгэл жирийн ард руу нэг хялам хийснээ хоолойгоо засах аядан

"Хааны зарлигийг  сонсогтун" хэмээн чангаар дуугарч зарлигийг танилцуулах ажээ.

Энгийн ард гэх энэ хүмүүс хүссэн хүсээгүй биелүүлэхээс аргагүй зарлигийг сонсох тийм ч таатай биш байлаа. Дор бүрнээ л шивэр авир хийх ч хэнээс нь ч үг сөрж эсэргүүцэх хүн гарч ирээгүй юм.

Тэдэн дундаас Жан өвгөн мөн л адил энэ бүхэнд төвөгшөөх аятай нүүрээ мушилзуулах ч тойрон зогсох ордны цэргүүдэд мэдэгдүүлэхгүйг хичээнэ.

Ордны илч зарлигаа танилцуулж дуусмагц цэргүүд ч үүрэг даалгавраа биелүүлэхээр айл болгоны үүдэнд очиж татварын биелүүлэлтийг шалгаж эхлэв. Учир нь хааны зарлигт татвараа төлж барагдуулаагүй иргэдийг ордонд зарцаар аваачиж ажиллуулах байлаа.

Гэвч энэ тийм ч таатай зүйл биш гэдгийг хүн бүхэн мэдэж байсан юм. Харгис хэрцгийгээгээрээ алдаршсан  ханхүү У Сэүний дураараа зан өчнөөн мянган зарц нарын амийг авч одсон билээ.

Түүний таалалд нийцээгүй л бол ордны гэм зэмгүй хөөрхий зарц, шивэгчин, тайган гээд хэн бүхнийг  цаазлахыг тушаадаг аж. Ард түмэн нэрийг нь ч хэлэхээс эмээхдээ чөтгөр ханхүү хэмээн нэрлэдэг байв.

Хэн ч өөрсдийн охин, хүү эсвэл эцгийгээ ордон руу явуулахаас эмээх агаад ордон эл хуль болж хүн хүч дутсаны улмаас хаан ийнхүү зарлиг буулгажээ.

-
🍓Vote дарахаа битгий мартаарай🍓

БИДНИЙ ТУХАЙ ТҮҮХWhere stories live. Discover now