Өрөө хэсэг анир чимээгүйд автсаны эцэст "Ханхүү, ердөө нэг шивэгчин тул түүнийг өршөөж хайрла" хэмээн өнөөх хоёр шивэгчний нэг нь ханхүүд сөгдөн өршөөл эрэв.
"За яахав, би түүний амийг өршөөе. Гэхдээ мэдээж нэг болзол тавих болно" гээд хуруугаа имрэн бодлогоширсноо "Тэр өглөө, өдөр, үд гээд миний өргөөнд хүргэгдэх бүх зоог өргөхөд тэр байх болно"
"Ханхүү, шинэ шивэгчин тул юу ч мэдэхгүй. Та тушаалаа буцаана уу" хэмээн тайган удаанаар айлтгахад ханхүү шуудхан л "Ханхүүгийн тушаалыг зөрчсөн хэн бүхэн цаазлуулах болно гэж мэдээрэй" гэхэд хэн ч түүнд хариу хэлж чадсангүй.
Гымжа одоо болтол ханхүү рүү ширтсээр байх бөгөөд шивэгчдийн нэг нь хормойноос нь ахин зулгаахад л ухаан орон доош бөхийлөө.
"Өнөөдөр хоол идэх хүсэл алга. Энийгээ хураа. Би өнөөдөржин номын өргөөнд байх болохоор ахиж зоог өргөх шаардлагагүй" гэж ханхүүг хэлэхэд тайган мөн л ам нээж үг хэлэх гэснээ нэмэргүй гэдгийг ухаарав бололтой буцаад амаа жимийх нь тэр.
Өргөөнөөс гармагцаа хоёр шивэгчин Гымжаг гарнаас нь угз татсаар гал тогооны үүдэнд ирээд
"Чи чинь галзуурчихаа юу?" хэмээн нэг нь Гымжа руу хөмсөг зангидан гарыг нь шидлэнэ. Цайвар царай, өтгөн хөмсөг, үнэг шиг нүдтэй энэ охиныг Гун Рюжи гэх ажээ."Түүнд буруу байхгүй. Тэр ханхүүгийн хэлснийг хийсэн ч хийгээгүй ч цаазлуулах байсан. Харин ч тэр үнэхээр азтай байлаа. Ханхүүгийн тушаалыг түргэхэн Хун ахайтанд дуулгах хэрэгтэй" хэмээн Гымжаг Хун ахайтны өргөө рүү авч явах энэ шивэгчин Рюжиг бодвол цайвар бор үс, цагаан царай, басхүү туулай шиг дүрлэгэр нүдтэй байв. Тэрбээр Хун ахайтны охин Хун Су А юм.
Ханхүү номын өргөөнд явах замд урдаас нь танил царай ирж явахыг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодрох ч дотроо тийм ч баяртай байсангүй. Тэр хүн Жүнмён байсан юм.
"Ханхүү" хэмээн Жүнмён түүний өмнө бөхийн доош суугаад "Таны тушаалын дагуу дайнд мордож ялалт байгуулаад, эсэн мэнд эх орондоо эргэн ирлээ" гэхэд ханхүү нуруугаа үүрэнгээ хэсэг жуумалзсанаа
"Их жанжны энэ их гавьяаг хаан өндөрөөр үнэлэх биз ээ" гээд түүний мөрнөөс барин дээш босголоо.
"Ах минь, таныг амьд мэнд ирсэнд маш их баяртай байна" гээд ханхүү Жүнмёныг шуудхан л тэвэрч авлаа. Удаан уулзаагүй ах дүүс хоёул хөхрөлдсөөр ханхүүгийн өргөө рүү буцаад явцгаах ажээ.
YOU ARE READING
БИДНИЙ ТУХАЙ ТҮҮХ
Romance⚠️БИЧВЭРТ ӨРНӨХ ҮЙЛ ЯВДАЛ, ГАЗАР ОРНЫ БОЛОН ХҮНИЙ НЭР ЗЭРЭГ БҮГД ЗӨВХӨН УРАН СЭТГЭМЖЭЭР БИЧИГДСЭН БОЛНО⚠️ Жусоны эрин үеийн чөтгөр ханхүү гэгдэх харгис хэрцгийгээр алдаршсан ханхүү У Сэүний зарлигийн дагуу ордны зарц, шивэгчдийг энгийн ардаас бүрдүү...