2

249 55 2
                                    

Хүйтэн цаг агаарт даарснаас үүдэн хацар хамар нь ягааран улайж хэд хэдэн удаа нөхөөс хийсэн өмд, ул нь элэгдэн цоорхоо шахсан гуталтайгаа ямар ч дулаалгагүй хүйтэн харшид ажиллана гэдэг хүнд аж. Харшид нүүж ирсэн тэдний эзэд өөрсдийн гангар шаазан алтан хөшөөнөөс эхлээд авчраагүй юм гэж үгүй, өглөөнөөс эхлэн хүний дайтай хүнд үнэт эдлэлүүдийг зөөсөөр ядарч цуцсан тэрээр өмнөх амьдарч байсан газартаа эзэн нь үнэт эдлэл цуглуулан авчрах болгонд гоё сайханыг нь алмайрч дахиад авчраасай гэж боддог байсан өөрийгөө энэ удаад зүхээд барсангүй. Хэн л энэ их зүйлийг арван давхарт шатаар зөөнө чинээ санах билээ. Үд өнгөрч гэрийн эзэнтэй өдөржин цус шимэн суусан эзэн нь Жиминийг нүд салгалгүй ажиж яг өмнөх шигээ халуун цус урсах хүзүүрүү нь шунаглан ширтэж түүнийг нь анзаарсан Намжүүн гэгч мөн л түүний цусны анхилуун үнэрийг үнэрлээд амжижээ.

Нар жаргаж харанхуй болж эхлэх агшинд Жимин болон түүний эцэг тансаг сүйхнээс зөөх эдлэлүүдийг дээш гаргаж дуусган эвэршиж шалбарсан гараа хооронд нь үрэн дулаацуулна. Дахиад л хүйтэн бороо асгараад эхэлжээ. Бүтэн жил бороо цутгаж ханадаггүй энэ хотод төрснөөсөө хойш нар үзээгүй хүн олон, үнэндээ Жимин ч бас тийм ч их нар харж байсан удаагүй юмсанж.

"Жимин дуулгавартай байх хэрэгтэй шүү эндэхийн эзэн аюултай юм шиг харагдаж байна өглөөнөөс хойш чамайг ажигласан, хараанд нь өртчихгүй хэн шиг байгаарай" хэмээн түүний эцэг арай хийн ясаа амраахаар жижиг умгар өрөөндөө орж ирэхдээ өмнөх шигээ л захиас айлдана. Аль хэдийн 60н насыг давж яваа түүний эцгийн гар сайртаж эвэршээд хэлбэрээ алдаж хааяа нэг баагиулж суудаг тамхиа сонинд ороон сорж суухдаа хэлнэ. Насны эрхэнд үү биеийн өвчинд үү түүний эцэг ажлын ачаалал даахаа байж байгаа нь илхэн. Удахгүй түүний эцгийг өвчнөөр үхэхээс өмнө увайгүй шимэгчид түүнийг хоолоо болгоно гэдэг нь гарцаагүй үнэн, тиймдээ ч Жиминд лусын дагина олоод тэдний ганцхан дусал нулимсыг авчихсан гэсэн хүсэл оргилох аж.
"ойлголоо та эртхэн амар дуудвал би гаръя" гэхэд түүний эцэг толгой дохин хажуулдсан даруйдаа нойрондоо дарагдаж харин Жимин аавийнхаа оронд шөнөжин үйлчлэхээр өрөөнөөсөө булгарсан биеэ чирэн гарж гадаах цэцэрлэгт алхах эздээ ажина.

Түүний эзэн өмнөх сууриндаа байхдаа их л адаар ааштай нэгэн байсан ч энд ирээд эхний өдрөө л маасайтлаа инээж гэрийн эзэн болох Намжүүнд долгинон шарвалзах нь дургүйг нь хүргэж энэ шөнө ингэж байгаад өөрийг нь мартаад олон зүйлд зарж зовоохгүй байвал сайн сан гэж бодохдоо хараахан дуудахгүй мэт санагдсан учир тансаг шилгээнийг сонирхох хүсэлээ биелүүлэхээр хоёр гараа ардаа үүрэн өрийхөө байгаа давхараас эхлүүлээд сонирхон явсаар тансаг шилтгээнд нүд унан дээшилсээр хэдийн хамгийн дээд давхарт иржээ. хоёр тохой өндөр модон хаалганаас өөр зүйлгүй энэ газарт элдэв шүр хясаа хог шиг хаягдаж муудсан загасны эхүүн үнэр хамар цоргиулах аж. Гэсэн ч Жиминд зүгээр л яваад өгөх бодол байхгүйгээр барахгүй энэ том хаалганы цаана юу байгаа бол гэхээр сонирхол татна. Хөлд нь гишгэгдэх загасны яснуудыг зайлуулан томоо модон хаалгыг татах агшинд далайн цэнхэр өнгө нүд гялбуулж удалгүй жижигхэн шилэн хоргонд хийсэн лусын дагина жижигхэн завсар гарсан хаалгарүү түгшин харах нь ил болов. Гайхалтай тэр тун ховор гэгдэх эрэгтэй лусын дагиныг олчихлоо, хэдий лусын дагина олон байдаг ч эрэгтэй нь тун ховор бөгөөд эмэгтэй лусын дагиныг бодвол илүү үзэсгэлэнтэй бас илүү их шидтэй гэгддэг юм. Цав цагаан хайрс гүн цэнхэр нүд түүний сэрвээ нь ч гайхалтай гоёмсог Жимин бараг л ухаанаа алдаж өөрийн мэдэлгүй түүний урд очоод шилэн хоргоны цаана гараа тавихад хүн гэдгийг мэдсэн дагина айж үргэлгүй тавьсан гаран дээр нь гараа тааруулан тавьж хоромхон зуурт харц солилцоод амжив.
"Чамайг үнэхээр байдаг гэж боддоггүй байлаа чи үзэсгэлэнтэй юм үнэхээр гоёмсог" хэмээн Жимин уулга алдаад ямар ч агаар өгөлгүй түгжсэн шилэн хоргоны түгжээг мултлан тайлахад лусын дагина шуудхан л дээш цоройн жижигхэн завсраар амьсгал авах нь эгээл бүтэж үхэх шахсан гэлтэй.  Урт гоёмсог сүүл нь өөрийн эрхгүй харц булаам бөгөөд Жимин илүү том засар гаргахаар шилэн хаалтын түгжээг бүр мөсөн мулталж орхиод томоо дэлгэж орхиход лусын эр шууд л Жиминийг тэврэн авах нь тэр.

"Жимин аа намайг санаж байна уу? "

ECCEDENTESIASTWhere stories live. Discover now