5

139 28 3
                                    

Чиний цус үнэртээд байна" айсандаа хөдөлж чадахгүй цочирдон зогссон Жиминий өмнө Тэхён маш хурдтайгаар ирээд багалзуурдахад урд хумс нь хүзүүнд нь шигдэн цус дусалж Жимин ухаан балартан унах нь тэр.

"сул дорой амьтан"

Тэхён амандаа бувтнан Жиминийг өрөөний буланд шидэж орхиод Жиминий цусанд хутгалдсан гараа үнэрлэн шинэхэн бүлээн цусны үнэрт мансуурсан ч туйлын ихээр биеэ барин өрөөнөөс гарч одов.






Макондо хотын цаг агаар улам л дордож бороо тасралтгүй цутгаж хүмүүсийн ажлыг улам л хүнд болгоно. хотын захирагч болон түүний цэргүүд хүмүүсийг үхтэл нь ажиллуулахаар шийдэж гар хөлтэй хүн бүрийн тамир тасартал зүтгүүлж Макондо хотод дахин нэг тансаг харш сүндэрлэх аж. Хотын ард иргэдийн тэвчээр барагдах ч тэд яааж ч чадах билээ гэр бүлээ өөрийгөө хайртай хүмүүсээ аврах хэрэгтэй учир өөрт үлдсэн бүх хүчээ шавхан зүтгэж байв. Энэ бүгдийг таашаан ширтэх цус сорогчид сөхрөөд өгөх нэгнийг нь хүлээн суух аж.

Намжүүн шилтгээний дээр болох зүйлийг хэдийн мэдэж орхиод Аркадиогийн хөгшин зарц буюу Жимин аавыг чангаар дуудан хашхирахад хөгшин зарц бөхөлзсөөр гүйж ирэх бөгөөд Намжүүний тушаалаар хар хурдаараа дээш гарж ирэхэд түүний хүү Тэхёны гараас үхэд хийн унахтай таарав.

"эзэнтээн хүүг минь өршөөгөөч гуйж байна түүнийг битгий хороо оронд нь намайг ал хөгшин намайг алж орхи удам залгах ганц үрийг минь л амьд үлдээ танаас гуйж байна" хэмээн Жиминий эцэг бөхөлзөн гуйж харин Тэхён нөгөө буланруу шидэж орхисон залуухан зарцруу хялам ч хийж харалгүй яваад өгөхөд хөгшин зарц шалавхан хүүгий нуруундаа үүрэн жижигхэн өрөөндөө орж ирэв.
"бурхан минь гэж Жимин чи яаж ийж байгаад л нэг хэрэг тарьчих юмаа эзэнтнээс хол бай ялан гуяа Тэхён эзэнтнээс хол бай! Гэж би чамд хэлсэн шүү дээ Жимин аа" хэмээсээр үглэх эцгийнхээ дуунд сэрсэн Жимин ярвайсаар хүзүүнээс нь урсаж буй цусыг тогтоохоор дээр нь дарж суутал өрөөний хаалга сар хийтэл онгойж хараахан танилцаж амжаагүй ч танил царайтай нэгэн зарц хүү толгойгоо шагайлгаад "эзэд их ууртай байна одоохон энэ үнэрээ зохицуудахгүй бол та хоёрыг алж орхино шүү гэж хэлүүлж байна гуйя шалавхан цусаа тогтоо үгүй бол тэд тэвчихгүй шүү" гэх бөгөөд Жимийний аав шалавхан нойтон алчуураар Жиминий гар хөлийг арчаад " эндээс гараад ардхан талд гол байгаа тэнд очоод угааж цэвэрлэ үүгээр хүзүүгээ ороогоорой" гээд өөрийнх нь үнэр нэвт шингэсэн торгон ороолтоо Жиминрүү сарвайхад Жимин ч толгой дохин харшийг орхив.

jimin's pov

Хүзүү аймшигтай хорсож өвдөх ч тэвчин аавийн зааж өгсөн голруу хурдтай алхах ч хариугүй хөл салгалаад унах дөхнө. Түүний гар их хүчтэйн дээр хүзүүг минь золтой л хуга мушгих нь гэлтэй чанга боож байсанг бодох төдийд л зүрх чичирхийлж айдаст автаж байна. Түүний нүд үнэхээр юу ч үгүүлэхгүй хоосон бөгөөд хүчирхэг, намайг алчхаагүйд нь талархаад голын тунгалаг усанд гараа дүрэх мөчид тунгалаг байсан голын урсгал улаан өнгөнд будагдана. Гэхдээ гайхаад байх юм тэр яагаад тэгтлээ ихээр цус хүсчхээд намайг алалгүй орхисон юм бол? Өөр цус сорогч байсан бол намайг хэдийн тасар татаад хаячихсан байх байлаа, магадгүй тэр язгууртан болохоор биеэ барихдаа илүү сайн байж магадгүй юм.
Хүзүүгээ аавийн өгсөн ороолтоор ороогоод буцааж харшид орж ирэхэд аав минь Ким ноёнтны өмнө өмнө өвдөг сөгдөн суусан байх бөгөөд намайг харсан даруйдаа хажуудаа ирэхийг дохив.
"амь өршөө ноёнтоон хүү минь дөнгөж л 18 настай хүүдээ зааж сургаагүй нь миний буруу дахин Тэхён эзэнтэнд үйлчлүүлэхгүй би өөрөө үйлчилье" хэмээн өршөөл гуйх нь хангалттай бухимдуулна. Миний буруу биш шүү дээ би зүгээр л хий гэснийг нь хийсэн байтал эцэст нь бид л шийтгүүлэх юм. Хэдий би тэдний өөдөөс сөрж чадахгүй ч гэсэн ийм үед би зүгээр л энэ хөгийн алуурчдыг алж орхиод аавтайгаа хамт хаашаа ч хамаагүй хэн нэгний зарц биш эрх чөлөөтэй амьдралаар амар тайван амьдрахыг хүсдэг.
Аав минь намайг нудрахад би ч мөн адил түүний өмнө өвдөг сөгдөөд өршөөл эрэхэд мөс шиг хүйтэн гар ирүүг минь дээш өргөн "дахиж чиний цусны үнэрийг авмааргүй байна үгүй бол өчүүхэн амийг чинь тасар татаж орхино гэж мэдээрэй" гэх нь хэзээ нэг өдөр чамайг алаад оройн зоогоо болгоно шүү гэж байгаатай адил сонсогдож би зүгээр л толгой дохив.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 08, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ECCEDENTESIASTWhere stories live. Discover now